“Монгол-Солонгосын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, хөрөнгийн зах зээл” сэдэвт семинар боллоо.
  • By admin
  • 2024-04-03
  • No Comments

“Монгол-Солонгосын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, хөрөнгийн зах зээл” сэдэвт семинар боллоо.

“Монгол-Солонгосын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, хөрөнгийн зах зээл” сэдэвт семинар боллоо.

ОУУБИС-ийн Солонгос судлалын хүрээлэнгээс 2024.03.27-нд “Монгол-Солонгосын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, хөрөнгийн зах зээлийн төлөв байдал” сэдэвт Солонгос судлалын 7 дахь семинарыг зохион байгууллаа. Тус семинарт МУИС, Бизнесийн сургуулийн профессор, доктор Н.Отгонсайхан “Монгол-Солонгосын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр: бараа худалдааны жишээн дээр” болон МУИС, Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн дэд профессор, доктор Б.Мөнх-Өлзий “Солонгосын хөрөнгийн зах зээлийн хөгжил ба хөрөнгө оруулалтын зан төлөв: Коспи, Косдак индексийн жишээ) сэдэвт илтгэлээ тус тус хэлэлцүүллээ.

Хоёр орны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, хөрөнгийн зах зээлийн талаарх асуудал нь өмнө хөндөгдөж байгаагүй шинэ сэдэв байсан бөгөөд солонгос судлаач багш, эрдэмтэд, оюутнуудад энэ талын мэдлэг, мэдээлэл хүргэх чухал ач холбогдолтой семинар байлаа.

Манай дараагийн 8 дахь семинар ирэх намар 9 сард зохион байгуулагдах тул та бүхэн өргөнөөр оролцоно уу.