Гадаад оюутан элсэн суралцах

Шинээр элсэх гадаад оюутанд зориулсан зөвлөмж

ОУУБИС-ийн хичээлийн намрын улирлын 0-р долоо хоног  8 дугаар сарын 25-ны өдрөөс, хаврын улирлын 0-р долоо хоног 1 дүгээр сарын 25-ны өдрөөс тус тус эхэлдэг бөгөөд шинээр элсэхийг хүсэгч нь дараах хугацаанд хүсэлтээ ирүүлнэ.

  • Бакалаврын зэрэг олгох хөтөлбөрт элсэх тухай өргөдөл хүсэлтийг хичээлийн жил эхлэхээс 3 сарын өмнө буюу 5-р сард багтаан материалаа ирүүлэх ба зөвхөн намрын улиралд элсэлт авна. 
  • Магистр, докторын зэрэг олгох хөтөлбөрт элсэх тухай өргөдлийг намрын улиралд элсэх бол 4 сарын 1-ээс 6 сарын 1-ний хооронд, хаврын улиралд элсэх бол 9 сарын 1-ээс 11 сарын 1-ний хооронд материалаа ирүүлнэ.
 

Шинээр элсэгч гадаад оюутны бүрдүүлэх материалууд:

  • Бүх шатны дипломын хуулбар /Нотариатаар баталгаажуулж, Монгол хэл дээр хөрвүүлсэн байна/
  • Сургуульд элсэхийг хүссэн өргөдөл /Монгол, Англи хэл дээр/
  • Хувийн намтар
  • Анкет 
  • 3х4 хэмжээтэй цээж зураг (1%)
  • Эрүүл мэндийн шинжилгээний  бичиг /ДОХ, элэгний B, C вирус, тэмбүү, сүрьеэгийн шинжилгээг сүүлийн 3 сарын дотор хийлгэсэн байх/
  • Профессор, багшийн тодорхойлолт /магистр, доктор оюутанд хамаарах ба англи хэл дээр бичигдсэн байна./
  • Гадаад паспортын хуулбар /нотариатаар баталгаажуулах/
  • Хэлний шалгалтын оноо / Монгол эсвэл Англи хэл/
  • Банкны баталгаа, тодорхойлолт /Англи хэл дээр байна/
 
Гадаад оюутан элсүүлэх журам
Оюутны виз ба оршин суух зөвшөөрөл

Шинээр элсэгч гадаад оюутан нь дараах зөвшөөрлүүдийг авна.

  • Монгол Улсад орж ирэхээс өмнө
    • ОУУБИС-ийн зөвшөөрөл
    • БШУЯ-ны зөвшөөрөл
    • Визийн зөвшөөрөл
  • Монгол Улсад орж ирсэний дараа
    • Гадаад иргэний бүртгэл
    • Оршин суух зөвшөөрөл

ОУУБИС-д суралцах гадаад оюутан болон судлаач нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль  болон  Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ) , Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар (ИХШХЕГ)-ын холбогдох дүрэм журамд нийцүүлэн, түүнд захирагдан Монгол улсад орж ирэхээс өмнө  “S ангиллын буюу оюутны виз авсан байна. 

ГАДААД ХАРИЛЦААНЫ АЛБА:
ОУУБИС-ийн 1-р байр А205