Солонгос хэл, соёлын тэнхим

Солонгос хэл, соёлын тэнхим нь 1995 онд байгуулагдсан, ОУУБИС-ийн ууган тэнхим юм. Анх БСШУ-ны сайдын 1995 оны 04 сарын 18-ны өдрийн тушаалаар Гадаад хэлний орчуулга-Солонгос хэл хөтөлбөр, 2003 оны 05 сарын 23 өдрийн 181 дугаар тушаалаар Олон улс, орон судлал-Солонгос судлал хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж эхэлсэн.

Солонгос хэл, соёлын тэнхим нь өнөөгийн байдлаар 200 гаруй оюутан суралцаж байгаа бөгөөд, ажлын дадлага туршлагатай Солонгос 5, Монгол 7  нийт 12 багш ажиллаж байна.

Тус тэнхим 2018-2019 оны хичээлийн жилд Гадаад хэлний орчуулга-Солонгос хэл хөтөлбөрөө 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлсэн.

Зорилго

БНСУ-тай бүх талын харилцаа, хамтын ажиллагаа өргөжихийн хэрээр нийгэмд Солонгос хэлний орчуулагч хэлмэрч, Солонгос орны талаарх мэдлэгтэй, судлах суралцах чадвартай Солонгос судлаачийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаатай уялдуулан улс орны нийгэмд зохих хувь нэмрээ оруулах мэргэжилтэн бэлтгэх

Зорилт
      • Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дундаас дээд шатны түвшний мэдлэг чадвар эзэмшүүлэх
      • Солонгос хэл, Солонгос орон судлал, орчуулгын зохих мэдлэгийг эзэмшүүлэх
      • Солонгосын хөрөнгө оруулалттай байгууллага, компанийн хэрэгцээ шаардлагыг хангасан мэргэжилтэн бэлтгэх
      • Монгол орноо гадаадын жуулчдад сурталчлан танилцуулах зохих мэдлэг олгож, хөтөч тайлбарлагчаар ажиллах суурь мэдлэгтэй болгох
      • Солонгос судлалын мэдлэгтээ үндэслэн олон улсын баг бүрэлдэхүүнд хамтран оролцож нөөц чадвараа дайчлан ажиллах чадвартай болоход нь дэмжин туслах
 
Тэнхимийн онцлог
      • Төрөл бүрийн тэтгэлэгт хамрагдах боломжтой
      • БНСУ-д оюутан солилцоогоор 6 сараас 1 жилийн хугацаатай суралцаж дүнгээ бүрэн дүйцүүлэх боломжтой
      • Солонгос судлалын төв, Сэжон хагдан сургалтын төвтэй хамтарч ажилладаг
      • Солонгос хэлний зуны сургалттай

Профессор багш нар

Ph.D Kim Eun Jung

Хүмүүнлэг, Нийгмийн ухааны сургуулийн захирал

Б.Болормаа

Тэнхимийн эрхлэгч

Ph.D Д.Болормаа

Дэд профессор

Ph.D Kang Sun Hwa

Дэд профессор

Yeo Byeong Mu

Дэд профессор

An Chong Bok

Ахлах багш

М.Амартайван

Ахлах багш

Б.Пүрэвсан

Ахлах багш

Lee Dong Hoon

Ахлах багш

Б.Пүрэвжаргал

Ахлах багш

С.Энх-Амгалан

Ахлах багш

Д.Дашцэвэлмаа

Багш

Сургалт явуулж буй хөтөлбөрүүд

Хөтөлбөрийн индекс: 023101
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 120кр
Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Солонгос хэл, соёл, түүх, ёс заншил, сэтгэлгээний талаар тодорхой мэдлэгийг олгож, Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дээд түвшний мэдлэг чадварыг эзэмшүүлж, Монгол, Солонгос хэлээр бүх салбарт аман ба бичгийн орчуулга хийх чадвартай,  Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах, эдийн засаг, нийгмийн хэрэгцээнд нийцсэн, олон улсын түвшний мэдлэг боловсрол эзэмшсэн, хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэнэ.

Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, давуу тал

Солонгос хэлний орчуулагч мэргэжлийн эрэлт нь Монгол Улс ба БНСУ, БНАСАУ-тай нийгэм, эдийн засаг, улс төр, худалдааны  бүх салбарт хамтран ажиллаж байгаа гадаад бодлоготой уялдаж байдаг. Сүүлийн жилүүдэд БНСУ, БНАСАУ-тай хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаа тул нийгэм, эдийн засгийн бүх салбарт мэргэжлээрээ ажиллах боломжтой.

Ажлын байр
      • Монголд Улсад суугаа БНСУ ба БНАСАУ-ын элчин сайдын яам
      • Монгол Улс ба БНСУ ба БНАСАУ-ын төрийн байгууллага
      • Солонгосын хөрөнгө оруулалттай компани, аж ахуйн нэгж
      • Монгол, Солонгосын хамтарсан аж ахуйн нэгж
      • Солонгос хэлний сургалтын төв
      • Орчуулгын товчоо
      • Виз мэдүүлгийн газар
Хөтөлбөрийн индекс: 022203
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 120кр
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Солонгос хэл, түүх соёл, улс төр, эдийн засаг, газарзүй, зан заншил, угсаатны зүй, нийгэм, аялал жуулчлал зэрэг Солонгос судлалтай холбоотой олон салбарын өндөр түвшний мэдлэгтэй, өөрийгөө хөгжүүлж, бие даан судалгаа хийх бүрэн чадвартай, Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дундаас дээд шатанд тэнцсэн, мэргэжлийн орчуулга хийх чадвартай, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах боловсон хүчин бэлтгэгдэнэ.

Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, давуу тал

Солонгос судлал мэргэжлийн эрэлт нь Монгол Улс ба БНСУ, БНАСАУ-тай нийгэм, эдийн засаг, улс төр, худалдааны  бүх салбарт хамтран ажиллаж байгаа гадаад бодлоготой уялдаж байдаг. Сүүлийн жилүүдэд БНСУ, БНАСАУ-тай хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаа тул нийгэм, эдийн засгийн бүх салбарт мэргэжлээрээ ажиллах боломжтой.

Ажлын байр
      • Монголд Улсад суугаа БНСУ ба БНАСАУ-ын элчин сайдын яам
      • Монгол Улс ба БНСУ ба БНАСАУ-ын төрийн байгууллага
      • Солонгосын хөрөнгө оруулалттай компани, аж ахуйн нэгж
      • Монгол, Солонгосын хамтарсан аж ахуйн нэгж
      • Солонгос хэлний сургалтын төв
      • Орчуулгын товчоо
      • Виз мэдүүлгийн газар
Хөтөлбөрийн индекс: 023101
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 60кр
Суралцах хугацаа 2-2.5 жил
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Солонгос хэл, соёл, түүх, ёс заншил, сэтгэлгээний талаар тодорхой мэдлэгийг олгож, Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дээд түвшний мэдлэг чадварыг эзэмшүүлж, Монгол, Солонгос хэлээр бүх салбарт аман ба бичгийн орчуулга хийх чадвартай,  Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах, эдийн засаг, нийгмийн хэрэгцээнд нийцсэн, олон улсын түвшний мэдлэг боловсрол эзэмшсэн, хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэнэ.

Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, давуу тал

Солонгос хэлний орчуулагч мэргэжлийн эрэлт нь Монгол Улс ба БНСУ, БНАСАУ-тай нийгэм, эдийн засаг, улс төр, худалдааны  бүх салбарт хамтран ажиллаж байгаа гадаад бодлоготой уялдаж байдаг. Сүүлийн жилүүдэд БНСУ, БНАСАУ-тай хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаа тул нийгэм, эдийн засгийн бүх салбарт мэргэжлээрээ ажиллах боломжтой.

Ажлын байр
      • Монголд Улсад суугаа БНСУ ба БНАСАУ-ын элчин сайдын яам
      • Монгол Улс ба БНСУ ба БНАСАУ-ын төрийн байгууллага
      • Солонгосын хөрөнгө оруулалттай компани, аж ахуйн нэгж
      • Монгол, Солонгосын хамтарсан аж ахуйн нэгж
      • Солонгос хэлний сургалтын төв
      • Орчуулгын товчоо
      • Виз мэдүүлгийн газар

Хамтын ажиллагаа

  • 2016 онд БНСУ-ын Гёнги аймгийн тамгын газрын тусламжтайгаар “Смарт танхим” төслийн хэрэгжүүлэгч төв байгууллага болсон ба Гадаад хэлний орчуулга-Солонгос хэл хөтөлбөрөөр суралцагч оюутан, багш нарт зориулсан үйл ажиллагаа явуулж байна.
  • Тус сургуульд түшиглэн байгуулсан УБ1 Сэжон Хагдан сургалтын төвд тэнхимийн профессор багш нар Солонгос хэл, соёлын хичээл зааж байна.
  • Гадны болон дотоодын байгууллагатай хамтран толь бичиг, сурах бичиг эрхлэн гаргаж байна. Тухайлбал, Солонгос судлалын төвтэй хамтран Солонгос–Монгол толь бичиг гаргаж, naver.com цахим толь бичгийн санд оруулсан.
  • ОУУБИС-иас хэрэгжүүлж буй “Төгсөгчдийг дахин сургалтанд хамруулах бодлого-ын хүрээнд сургалтын хөтөлбөрийн агуулга, хичээлийн залгамж чанарыг сайжруулах ажлын хамтран гүйцэтгэж байна. 

Оюутныг хөгжүүлэх арга хэмжээ

  • Ханъгыл их наадам
  • Солонгос хэлний ярианы тэмцээн
  • Ханзны тэмцээн
  • Орчуулгын тэмцээн
  • Quiz on Korea
  • Солонгосын соёлын өдөрлөг
  • Спорт өдөрлөг
  • Оюутны эрдэм шинжилгээний хурал
  • Аман ба бичгийн орчуулгын дадлага