Эрх зүйн тэнхим

ОУУБИС-ийн Хууль зүйн салбар нь  БСШУЯ-ны Сайдын  2011 оны 4 сарын 26-ны өдрийн 149 тоот тушаалаар Халх журам хууль зүйн дээд сургууль нь Улаанбаатар Дээд сургуультай нэгдэн 9 багшийн бүрэлдэхүүнтэйгээр сургалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Анхны төгсөлтөөр 78 эрх зүйчийг бэлтгэн гаргаж байсан бол 2020 оны байдлаар нийт 9 удаагийн төгсөлт хийж, 474 бакалавр, 155 магистр зэрэгтэй мэргэжилтэнг бэлтгэн гаргасан байна.

Манай тэнхим  БШУЯ-ны зорилго, зорилт болон ОУУБИС-ийн сургалтын чанарыг сайжруулах, багшийн хөгжлийг дэмжих зорилтын дагуу сургалтын орчин, клиник, цахим виртуаль сургалт, багш нарын мэргэжлийн ур чадвар, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, бусад байгууллага болон их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарал хандуулан үйл ажиллагаагаа зохион байгуулж ирсэн. 

Профессор багш нар

Ph.D М.Эрдэнэбаяр

Хууль зүйн сургуулийн захирал

П.Анхмаа

Тэнхимийн эрхлэгч

Ph.D Ю.Бадамханд

Дэд профессор

Ph.D Ч.Нямсүрэн

Ахлах багш

Ph.D Ц.Оюунаа

Ахлах багш

Ph.D О.Амарсанаа

Ахлах багш

М.Болормаа

Багш

Тэнхимийн судалгааны чиглэл

  • Эрүүгийн эрх зүй, Криминологи
  • Эрүүгийн процесс
  • Эрх зүйн философи
  • Хуульчийн ёс зүй
  • Цагдаагийн эрх зүй
  • Олон улсын нийтийн ба хувийн эрх зүй
  • Захиргааны эрх зүй
  • Иргэний эрх зүй

Сургалт явуулж буй хөтөлбөрүүд

Хөтөлбөрийн индекс: 042101
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 123кр
Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Иргэн, төр, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг ханган, хамгаалх, тэднийг төлөөлөх, хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийн дагуу эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж түүнд үндэслэн урьдчилан сэргийлэх болон хэтийн төлөв, хууль тогтоомжийн төсөл боловсруулах чадвартай, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, хуулиа дээдэлсэн, олон улсын түвшний мэргэжлийн эрхзүйч бэлтгэнэ.

Ажлын байр
      • Шүүгч, шүүхийн нарийн бичгийн дарга
      • Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч
      • Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч
      • Цагдаагийн ажилтан
      • Прокурор, прокурорын туслах
      • Өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслах
      • Нотариатч
      • Онцгой байдлын ажилтан
      • Тагнуулын байгууллагын ажилтан
Хөтөлбөрийн индекс: 042101
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 60кр
Суралцах хугацаа: 2-2.5 жил 
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Иргэн, төр, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг ханган, хамгаалх, тэднийг төлөөлөх, хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийн дагуу эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж түүнд үндэслэн урьдчилан сэргийлэх болон хэтийн төлөв, хууль тогтоомжийн төсөл боловсруулах чадвартай, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, хуулиа дээдэлсэн, олон улсын түвшний мэргэжлийн эрхзүйч бэлтгэнэ.

Ажлын байр
      • Шүүгч, шүүхийн нарийн бичгийн дарга
      • Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч
      • Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч
      • Цагдаагийн ажилтан
      • Прокурор, прокурорын туслах
      • Өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслах
      • Нотариатч
      • Онцгой байдлын ажилтан
      • Тагнуулын байгууллагын ажилтан

Эрдэм шинжилгээний бүтээл