Дизайны тэнхим

Дизайны тэнхим нь 2003 онд байгуулагдсан бөгөөд одоо магадлан итгэмжлэгдсэн Интерьер дизайн График дизайн, Хувцасны дизайн, Үйлдвэрлэлийн дизайн  хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Дээрх мэргэжлээр 440 гаруй оюутан төгсгөж, тэдгээрийн 80 гаруй хувь нь мэргэжлээрээ ажиллах буюу үргэлжлүүлэн сурч байна.

Манай оюутнууд БНСУ-ын

      • Кэмён их сургууль
      • Ханнам их сургууль
      • Жонжү их сургууль
      • Чонбүг их сургууль
      • Дог Сон эмэгтэйчүүдийн их сургууль
      • Кёнги их сургууль
      • Юн Инь их сургууль
      • Халлим их сургууль
      • Санмён их сургууль

2008 оноос Үйлдвэрлэлийн дизайн, График дизайн, Интерьер дизайн, Хувцасны дизайн хөтөлбөрөөр оюутан солилцооны хөтөлбөр, 2+2 хөтөлбөрөөр 60-аад оюутан суралцаж төгссөн. Энэ хөтөлбөрүүд одоо ч үргэлжилж байна. Хамтарсан болон оюутан солилцооны хөтөлбөрөөр суралцсан төгсөгчид төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байна.

Дизайны мэргэжлээр сурч буй оюутнуудын чөлөөт сэтгэлгээ, уран бүтээлийн онцлог, бүтээлч хандлагыг дэмжих зорилготой жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Алтан хулгана” тэмцээнд тасралтгүй амжилттай оролцож байна.

Профессор багш нар

Г.Лувсандандар

Тэнхимийн эрхлэгч

Б.Балжин

Ахлах багш

Д.Отгонцэцэг

Ахлах багш

С.Мөнхбаатар

Ахлах багш

Д.Сайхансувд

Ахлах багш

Б.Даваасүрэн

Багш

Сургалт явуулж буй хөтөлбөрүүд

Хөтөлбөрийн индекс: 021204
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 123кр
Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Дотоод засал чимэглэлийн дизайнер, чимэглэгч нь уран сайханы аргыг хэрэглэн борлуулалтын, үйлдвэрийн, олон нийтийн, бөөний худалдааны, орон сууцны барилгын дотоод засал чимэглэлийн зориулалтад нь нийцүүлэн хүний ая тухтай амьдрах, ажиллах орчинг бүрдүүлж, арилжаа борлуулалтад нөлөөлөх хүчин зүйлсийг тооцон худалдааг өргөтгөх, дотоод засал чимэглэлийн зураг гаргаж гүйцэтгэнэ.

Ажлын байр

Төгсөгч нь барилгын үйлдвэрлэлийн салбарт

      • Интерьер дизайнер
      • Барилга архитектур зураг төслийн техникч
      • Холбогдох эрдэм шинжилгээний байгууллагад судлаач
      • Орчин үеийн үйлдвэрлэл, үйлчилгээ, байгаль экологид хор нөлөөгүй, үр ашигтай шинэ загвар бие даан зохион бүтээгч
      • Их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд багш
      • Барилгын зураг төслийн компани байгуулах, удирдах албан тушаалд мэргэшсэн чиглэлээр ажиллах боломжтой.
Хөтөлбөрийн индекс: 021202
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 123кр
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

График дизайнер нь компани, байгууллага, хувь хүн захиалагчийн хүсэлт, хэрэгцээнийн дагуу дизайны зарчим, гоо зүй, уран сайхны боловсруулалт хийх онолын мэдлэг дээр үндэслэн хэвлэлийн эх бэлтгэл, сав баглаа боодол, сурталчилгаа, лого тэмдэгт, брэнд дизайн бүтээх, видео дүрс эвлүүлэх, найруулах, хоёр болон гурван хэмжээст хөдөлгөөнт график дизайны шийдэл боловсруулна.

Ажлын байр

Соёл урлаг, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага, компани, аж ахуйн нэгж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, телевиз, мултимедиа студи, продакшн, сурталчилгааны агентлагт:

        • График дизайнер
        • Хэвлэлийн эх бэлтгэлийн дизайнер
        • Брэнд дизайнер
        • Вектор зураач 
        • Зураглаач – Эвлүүлэгч
        • 3D модельер
        • Аниматор
        • Реклам сурталчилгаа хариуцсан мэргэжилтэнгээр ажиллах боломжтойгоос гадна, бие даан үйл ажиллагаа явуулах, уран бүтээл туурвих боломжтой.
Хөтөлбөрийн индекс: 021201
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 120кр
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Хувцасны дизайнер, загвар зохион бүтээгч нь орчин үеийн загварын чиг хандлагыг судлаж, хүмүүсийн эрэлт хэрэгцээг тодорхойлон, тохиромжтой хувцасны хийц, загварыг өөрийн уран сэтгэмжээр шинээр зохион бүтээж дэлхийн хувцас загварын чиг хандлагад нийцүүлэн хувцасны шинэ загвар боловсруулж зохион бүтээлт, эсгүүр, оёдлыг технологийн дагуу үйлдвэрлэлд нэвтрүүлэнэ.

Ажлын байр

Төгсөгч нь хувцас загвар болон соёл урлагийн салбарт

      • Хувцасны дизайнер
      • Загвар зохион бүтээгч, эсгүүрчин
      • Оёдлын технологич
      • Эсгий эдлэл, эсгий хувцасны дизайнер
      • Стилист
      • Тайз дэлгэц, шоуны бүтээлийн хувцасны зураач
      • Хувцас загварын компани байгуулах, удирдах албан тушаалд мэргэшсэн чиглэлээр ажиллах боломжтой.
Хөтөлбөрийн индекс: 021203
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 123кр
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Суурьшмал хэв шинж давамгайлах болсон нийгэмийн хэрэгцээг хангах, аливаа эдэлхүүн, объектийн гадаад хэлбэр, дотоод бүтэц, өнгөний зохист харьцаа, зориулалт зэргийг тал бүрээс нь уялдаа холбоотой цогц байдлаар шийдвэрлэх, хувь хүний хандлага, хувийн зохион байгуулалт, уламжлалд суурьласан урлахуйг хөгжүүлэх, зохион бүтээх чадамжтай, техник технологийг нутагшуулах бэлтгэлийг хөтлөн явуулахад оршино.

Ажлын байр

Төгсөгч нь жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт

      • Бүх төрлийн эдэлхүүний загвар зохион бүтээгч-дизайнер,
      • Зураг төслийн компанид зохион бүтээгч-дизайнер,
      • Боловсролын байгуулагад багш,
      • Холбогдох эрдэм шинжилгээний байгууллагад судлаач
      • Төрийн болон хувийн хэвшлийн үйлдвэр, үйлчилгээний байгууллага, жижиг, дунд үйлдвэрт зохион бүтээгч-дизайнер,
      • Бие даан зохион бүтээх компани, аж ахуйн нэгж үүсгэн байгуулж, төсөл хөтөлбөр удирдах, хэрэгжүүлэх.

Оюутан хөгжүүлэх хөтөлбөрүүд

  • Мэргэжлийн дугуйлангууд:
        • Сэтгэмж тэмцээн
        • Таталбар зураг тэмцээн
        • Cosplay өдөрлөг
        • “Алтан хулгана” наадам

Мэргэжлийн уралдаан, тэмцээн:

        • Уран зураг
        • Хар зураг
        • Бийрийн бичлэг /Монгол бичиг/
        • Уран бичлэг /Кирил бичиг/
        • 3D MAX
        • AutoCAD

Оюутан хөгжүүлэх хөтөлбөрүүд

  • Их дээд сургуульд зураг, урлал дизайны мэргэжлээр элсэгчид усан будгийн бүтээл туурвих сонирхолтой хүн бүхэнд зориулсан 18 цагийн төлбөргүй “Усан будгийн сургалт I”-ыг ОУУБИС-ийн Дизайны тэнхим зохион байгуулсан.
  • 2019 онд ЕБС-ийн Дүрслэх урлаг, дизайн, технологийн багш нарт зориулсан 2 өдрийн үнэ төлбөргүй “Усан будгийн сургалт II”-ыг ОУУБИС-ийн Дизайны тэнхим зохион байгуулсан.
  • Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны дэргэдэх Мэргэжлийн сургалт, Үйлдвэрлэлийн төвтэй хамтран харааны бэрхшээлтэй иргэддээ эсгий, болон ноосон  материалыг боловсруулж, боловсруулсан материалаа ашиглан төрөл бүрийн гоёл чимэглэлийн болон гэр ахуйн бүтээгдэхүүн хийх чадварыг дээшлүүлэх зориолготой “Бэлэг дурсгал, эсгий, гар урлаач” сургалтыг Дизайны тэнхимийн Эсгий урлалын төв хамтран явуулсан.
  • Улсын тэргүүний 122-р цэцэрлэгийн “Дэлбээ бүлэг”-ийн эцэг эхчүүдэд 2017, 2018, 2019 онуудад “Цаасан урлал, гарын доорх материалаар хүүхэдтэйгээ хамтран бүтээл урлах”  талаар 3 удаагийн сургалт семинар зохион байгуулсан.
  • 116 дугаар тусгай дунд сургууль /Харааны Бэрхшээлтэй Хүүхдийн сургууль/ “Хөдөлгөөн, орон зайн баримжаа олгох” кабинетын интерьер төлөвлөлтийн зураг төсөл.
  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Асран хамгаалалтын өрөө”-ний интерьер дизайны зураг төсөл.
  • Арьсны өвчин судлалын үндэсний төвийн “Хүүхэд хөгжлийн төв”-ийн өрөөний интерьер төлөвлөлт дизайны зураг төсөл.
  • Улсын тэргүүний 122-р цэцэрлэгийн “Хөгжмийн заал”, “Биеийн тамирын заал”, “Дэлбээ бүлэг”-ийн интерьер дизайны зураг төслийг хийж гүйцэтгэсэн.
  • ОУУБИС-ийн Дизайн тэнхимээс зохион байгуулж буй ОУУБИС-ийн Дизайн тэнхимийн оюутнуудын хичээлээр хийсэн үзүүлэн ажлыг “Ерөнхий боловсролын сургууль”-ийг хамарсан анги тохижилтод нөлөөлөх сурталчилгааны ажил зохион байгуулсан.
  • ОУУБИС-ийн Дизайн тэнхимээс зохион байгуулж буй усан будгийн шинж чанар онцлог, усан будгийн өнгө, өнгийг хэрхэн найруулах, усан будгийн үндсэн техник ажиллагаануудын тухай “Усан будгийн натюрморт”-ын мастер класс хоёр өдрийн сургалт сургалт зохион байгуулсан.
  • ОУУБИС-ийн Дизайн тэнхимээс зохион байгуулж буй “WATERCOLOR CONTEST” УРАЛДААНЫ зохион байгуулсан.