Компьютер, Мэдээллийн технологийн тэнхим

1997 онд “Програм хангамж” мэргэжлээр бакалаврын сургалт явуулж эхэлснээр тэнхим байгуулагдах эхлэл тавигдсан. 2007 оноос “Мэдээллийн систем”, 2009 оноос “Техник хангамж” мэргэжлээр бакалаврын, 2007 оноос “Програм хангамж” мэргэжлээр магистрын сургалт явуулж байна. 

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын дээд боловсролын холбогдох хууль тогтоомж,  мэргэжлийн стандарт, Олон Улсын байгууллагуудаас гаргасан жишиг хөтөлбөрийн дагуу сургалтын хөтөлбөрөө  тогтмол шинэчилж хэрэгжүүлэн  ажлын байрны эрэлт, шаардлагыг хангасан мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэх талаар арвин туршлага хуримтлуулсан.

Манай тэнхим сургалт явуулж буй мэргэжлийн хөтөлбөрүүдийг дотоод гадаадын магадлан итгэмжлэлийн байгууллагуудаар хөндлөнгийн үнэлгээ хийлгүүлэх зорилт тавьж, энэ хүрээнд “Програм хангамж” мэргэжлийн бакалаврын хөтөлбөрийг 2020 онд БМИҮЗ-өөр магадлан итгэмжлүүлээд байна.

Манай тэнхимээс төгсөн гарсан 700 гаруй төгсөгчид дотоодын мэдээллийн технологийн салбарт амжилттай ажиллахын зэрэгцээ БНСУ-ын Take Systems, АНУ-ын Цахиурын хөндийн Belong Home, Uber, Dynata зэрэг гадаадын олон компаниудад ажиллаж байгаа нь манай оюутнуудад их урам зориг өгдөг.

Профессор багш нар

Г.Өсөхжаргал

Тэнхимийн эрхлэгч

Ph.D, проф Ю.Намсрай

Профессор

Ph.D Д.Гансүх

Дэд профессор

Д.Баттөр

Ахлах багш

Б.Ганзориг

Ахлах багш

М.Баярсайхан

Дадлагажигч багш

Тэнхимийн судалгааны чиглэл

      • Big Data
      • Computer vision-Facial recognition system
      • Artificial intelligence
      • Information security

Сургалт явуулж буй хөтөлбөрүүд

Хөтөлбөрийн индекс: 061302
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 122кр
Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Хэрэглэгч буюу захиалагчийн шаардлагад нийцсэн компьютерийн болон гар утасны төрөл бүрийн програмын код бичих чадвартай, мэргэжлийн өндөр ёс зүйтэй програм хангамжийн инженерийг бэлтгэнэ.

Ажлын байр
  • Програм хангамжийн төслийн менежер
  • Програм хангамжийн системийн дизайнер
  • Програм зохиогч 
  • Өгөгдлийн сангийн админ
  • Вэб дизайнер
  • Гар утасны програм зохиогч
  • Системийн шинжээч
  • Сүлжээний админ
Хөтөлбөрийн индекс: 061303
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 122кр
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн системийг үүсгэх, хөгжүүлэх, хөтлөхөд шаардагдах мэдлэг, чадвар, дадлагыг эзэмшсэн мэдээллийн системийн инженер бэлтгэнэ.

Ажлын байр
  • Програмист
  • Вэб хөгжүүлэгч
  • Системийн шинжээч
  • Төслийн удирдагч
  • Вэб дизайнер
  • Сүлжээний админ
  • Өгөгдлийн сангийн админ
Хөтөлбөрийн индекс: 071401
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 122кр
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Үйлдвэр, албан байгууллагын үйл ажиллагааг бүхэлд нь болон хэсэгчлэн автоматжуулахад зориулагдсан электрон системийн зураг төслийг зохиох, түүнийг хэрэгжүүлэх, компьютерийн сүлжээ хариуцж ажиллах бүх талын мэдлэг, чадвартай электроникийн инженер бэлтгэнэ.

Ажлын байр
  • Электроникийн инженер
  • Сүлжээний админ
  • Техник хангамжийн инженер
  • Сүлжээний инженер
  • Автоматжуулалтын инженер
  • Эмбэддэд системийн инженер
Програмчлалын лабораториуд

Төрөл бүрийн програмчлалын хичээлийн дадлага хийх зориулалттай 3 лабораторитой.

Электроникийн лаборатори

Энэ лаборатори нь тоон ба аналог электроник, микропроцессор, микроконтроллёрын систем хичээлийн дадлага хийх зориулалттай.