Солонгос хэлний боловсролын тэнхим

Зорилго

Монгол Улс болон бусад улсад үйл ажиллагаа явуулж буй Солонгос хэлний боловсрол, сургалтын байгууллага, Солонгос хэл суралцаж буй иргэдэд Солонгос хэлний боловсролын үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн болон харилцааны өндөр ур чадвартай боловсон хүчин бэлтгэх

Зорилт

      • Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дундаас дээш түвшний мэдлэг, чадвар эзэмших
      • Боловсрол судлалын үндэс, сургалтын онол аргазүй, сэтгэл судлал, солонгос хэлний заах аргазүйн онол, практикийн мэдлэг, чадвар эзэмших
      • Солонгосын түүх, ёс заншил, Солонгос хүний сэтгэлгээний талаар мэдлэгтэй болохоос гадна нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн орчуулгын чадвар эзэмших
      • Төрөл бүрийн мэдээлэл, материал ашиглах, түүнийгээ боловсруулах, судалгаа, шинжилгээ хийх чадвар эзэмших
      • Нийгэм, хамт олноо манлайлах чадвар эзэмших

Тэнхимийн онцлог

      • Солилцооны оюутнаар БНСУ-д суралцах боломжтой
      • Солонгос хэлний зуны вакум сургалттай
      • Солонгос хэл сурах сургалтын орчин сайтай (БНСУ-ын их дээд сургуультай хамтарсан)
      • Кредит дүйцүүлж, шилжин ирж суралцах боломжтой
      • Кредит системээр 3.5 жил сураад төгсөх боломжтой
      • Хавсарга мэргэжлийн хөтөлбөртэй
      • Оюутны төрөл бүрийн тэтгэлэгтэй
      • Оюутны тохилог дотуур байртай
      • БНСУ-ын 100%-ийн хөрөнгө оруулалттай
      • Гадаадын 80 гаруй их дээд сургуультай хамтын ажиллагаатай
      • Солонгос судлалын төвтэй
      • Смарт сургалтын ангитай
      • Топик (TOPIK), бийрэн бичгийн дугуйлан
      • БНСУ-ын Кёнхи алсын зайны сургуульд суралцах боломжтой (Хос мэргэжлээр)

Профессор багш нар

Ph.D Б.Туяа

Тэнхимийн эрхлэгч

Ph.D Lee Tan Mee

Дэд профессор

Ph.D Б.Ариунбаатар

Ахлах багш

С.Энхзул

Ахлах багш

Kim Jong Ok

Багш

Kim Gun Sun

Багш

Б.Алтай

Багш

Б.Мөнхчимэг

Багш

Сургалт явуулж буй хөтөлбөрүүд

Хөтөлбөрийн индекс: 011409
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 120кр
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Солонгос, Монгол хэлний онолын мэдлэгээс гадна Солонгосын түүх, соёлын өргөн мэдлэг, сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухаан, Солонгос хэл заах онол арга зүйн мэдлэг олгоно. Солонгос хэлээр хичээлийн төлөвлөгөө гаргах, хөтөлбөр боловсруулах, Солонгос хэлний хичээл заах, солонгос хэлний ном сурах бичиг зохиох, сургалтыг үнэлж дүгнэх чадвартай болно. Солонгосын тухай ном товхимол, толь бичиг болон бусад материал ашиглан судалгаа, шинжилгээ хийх, солонгос хэлээр баримт бичиг боловсруулах, төрөл бүрийн цахим сүлжээнээс мэргэжлийн мэдээлэл ашиглах чадвар дадал эзэмшинэ.

Ажлын байр
      • Бүх шатны боловсролын байгууллагад Солонгос хэлний багш
      • Боловсролын байгууллагад мэргэжилтэн
      • Солонгос хэлний орчуулагч
      • Аяллын хөтөч
      • Төрийн болон хувийн өмчит компанид гадаад харилцааны мэргэжилтэн шинжээч
Хөтөлбөрийн индекс: 023202
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 122кр
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Эх хэл болон Солонгос хэлийг мэргэжлийн түвшинд харьцуулан судалсан, Монгол хүнд Солонгос орны, Солонгос хүнд Монгол орны хэл, соёлыг танилцуулах, хоёр хэлний орчуулга хийх мэдлэг чадвар дадал бүхий судлаач мэргэжилтэн бэлтгэнэ.

Ажлын байр
      • Хэл судлаач
      • Соёл судлаач
      • Орчуулагч
      • Хөтөч
      • Багш
      • Төрийн ба төрийн бус байгууллагуудад менежер
      • Бичиг хэргийн ажилтан

Оюутныг хөгжүүлэх хөтөлбөрүүд

  • Ханъгыл их наадам
  • Солонгос хэлний ярианы тэмцээн
  • Солонгосын соёлын өдөрлөг
  • Спорт өдөрлөг
  • Оюутны эрдэм шинжилгээний хурал
  • Ажиглах, туршин заах, багшлах дадлага
  • Тоpik-т бэлтгэх дугуйлан
  • Хувь хүний хөгжил – семинар

Төгсөгчид

Төгсөгч Б.Туяа, Т.Түвшинбаяр, Ц.Нарангэрэл, Б.Ариунбаатар, Б.Алтай, Г.Баярмаа, Ц.Баярмаа нар эзэмшсэн мэргэжлээрээ гадаад, дотоодын их, дээд сургуульд амжилттай ажиллаж байна. Төгсөгч Б.Туяа, Б.Ариунбаатар нар БНСУ-ын Ионсей их сургуульд засгийн газрын тэтгэлэг, Ионсей их сургуулийн тэтгэлгээр тус тус суралцаж, боловсрол судлалын докторын зэрэг хамгаалж ирээд одоо төрөлх сургуульдаа багшилж байна. Төгсөгч Ц.Нарангэрэл, Т.Түвшинбаяр нар БНСУ-ын Зүүн Сөүлийн их сургуульд гадаадад оюутнуудад солонгос хэл зааж байна. Төгсөгч Г.Баярмаа хэл шинжлэлийн доктор бөгөөд өдгөө Солонгос судлалын үндэсний хүрээлэнд нэг жилийн хугацаатай судалгаа хийж байна. Төгсөгч Ц.Баярмаа БНСУ-ын Ихуа эмэгтэйчүүдийн их сургуульд солонгос хэлний боловсрол судлалын мэргэжлээр докторын зэрэг хамгаалж ирээд Отгонтэнгэр их сургууль багшилж байгаа бол төгсөгч Б.Алтай сургуульдаа мэргэжлээрээ ажиллаж байгаад Сөүлийн их сургуулийн солонгос хэлний боловсрол судлалын докторантурт 100%-ийн тэтгэлэгтэйгээр суралцаж байна.