Сургалтын тэтгэлэг

IUU тэтгэлэг-ОУУБИС нь хамгийн их тэтгэлэг олгодог их сургууль юм.

ОУУБИС анх байгуулагдсан цагаасаа хойш оюутнуудынхаа нийгмийн халамж, сургалтын орчин, боловсролын чанар, хувь хүний хөгжил, төлөвшил зэрэг олон зүйлийг анхаарч ирсэн бөгөөд тэдгээрийн нэг нь оюутнуудад олгох сургалтын тэтгэлэгт хөтөлбөр юм.

Оюутан залууст сурлагын амжилт гарган суралцах бололцоог нээж өгөх, амьдрал ахуйд тус нэмэр болох, сурч боловсроход зайлшгүй хэрэгтэй, дэмжлэг авах зүйл бол оюутнуудыг сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, тэтгэлэг олгох явдал юм.

Сүүлийн 3 хичээлийн жилд олгосон тэтгэлэг

228.5 сая.төг

2020-2021 оны хичээлийн жил

173.7 сая.төг

2021-2022 оны хичээлийн жил

636.6 сая.төг

2022-2023 оны хичээлийн жил

Тэтгэлэгийн төрлүүд

ОЮУТНЫ АЛБА:
ОУУБИС-ийн 1-р байр А221