Хөдөө аж ахуй, ойн тэнхим

Хөдөө аж ахуй, ойн тэнхим нь 2005 онд Солонгос улсын  Байгалийн фермерийн судалгаа шинжилгээний Janong төвийн дэмжлэгээр байгуулагдсан.

2006 оноос Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт “Сургалт, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний төв”-ийн цогцолбор байгуулж  өнөөдрийг хүртэл сургалт-үйлдвэрлэл –  судалгааны ажлыг бакалавр, магистрант оюутнууд   багш нарын удирдлаганд гүйцэтгэж байна.

2006 оноос “Мал аж ахуйн фермерийн технологич”, 2007 оноос “Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн инженер”, 2011 оноос “Хот чимэглэлийн дизайн” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн.

2019 оны 10-р сараас тус тэнхмийн дэргэд Газар тариалан-Био шинжлэх ухааны судлалын төв байгуулагдан  туршилт-судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлээд байна.

Бидний эрхэм зорилго бол дэлхийн хөгжлийн ерөнхий хандлага, Монгол орны эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангах, хувь хүний эрх ашиг, сонирхолд уян хатан зохицож чадах, хөрвөх чадвартай, зоо-инженер технологич, ойн аж ахуй, хот цэцэрлэгжүүлэлт, ландшафтын  дизайнаар мэргэшсэн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах чадвартай, иргэний өндөр соёлтой мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Зорилтууд:

      • Багш нарын мэргэжил, сурган, заах арга зүйн ур чадварыг байнга, системтэй дээшлүүлэх, багш нарыг судалгаа шинжилгээний ажил хийх боломж нөхцлийг хангах, эрдмийн зэрэг цолтой багш нарын эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх;
      • Оюутнуудын сурах таатай орчныг бүрдүүлэх, оюутнууд багшийн тусламж дэмжлэгтэй өөрөө мэдлэг бүтээх дадал, чадварыг бий болгох, оюутныг нийгмийн ажилд оролцох оролцоог нэмэгдүүлэх, идэвхи, санаачлагатай ажиллах чадвар суулгах;
      • Оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд идэвхтэй оролцох, багшийн удирдлагаар бие дааж судалгаа явуулах, судалгааны материал боловсруулах, илтгэл бэлтгэх, илтгэх, төрөл бүрийн уралдаан тэмцээнд оролцох чадвар эзэмших зэргээр өөрийгөө хөгжүүлэх орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Профессор багш нар

Ph.D Д.Чанцалням

Инженер, Дизайн, Технологийн сургуулийн захирал

Ж.Будсүрэн

Багш

Сургалт явуулж буй хөтөлбөрүүд

Хөтөлбөрийн индекс: 082101
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 123кр
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Монгол Улсад ойн аж ахуй, цэцэрлэгжүүлэлтийг сонгодог хэлбэрээр хөтлөн явуулах ойн баялгийг цөлжилт, элсний нүүдлээс хамгаалах, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл үйлчилгээний хүрээнд хот цэцэрлэгжүүлэх, ойжуулах ажлыг удирдан зохион байгуулах ур чадвартай инженер бэлтгэнэ.

Ажлын байр
      • Байгаль орчны яаманд мэргэжилтэн
      • Байгаль орчны инженер
      • Уурхайн нөхөн сэргээлтийн инженер 
      • Ойжуулалтын инженер
      • Хүрээлэн буй орчны инженер
      • Цэцэрлэгжүүлэлтийн инженер
      • Байгаль орчны чиглэлийн төсөл, хөтөлбөрийн мэргэжилтэн
      • Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний мэргэжилтэн
Хөтөлбөрийн индекс: 081104
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 120 кр
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Мал аж ахуйг уламжлалт болон шинжлэх ухааны мэдлэг, арга барилтай хослуулсан орчин үеийн технологиор хөтлөн, удирдан зохион байгуулах, малыг шинжлэх ухааны аргаар шигшин сайжруулах, шинэ үйлдэр бий болгох, ашиг шимийг нэмэгдүүлэх, үйлдвэрийн аргаар боловсруулах технологи, маркетинг, тэжээл бэлтгэлийн орчин үеийн технологи, бэлчээр, хадланг зөв оновчтой ашиглах арга ажиллагааны мэдлэг эзэмшсэн, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.

Ажлын байр
      • Хөдөө аж ахуйн яаманд мэргэжилтэн
      • Фермерийн аж ахуйн мэргэжилтэн
      • Зоо техникч
Хөтөлбөрийн индекс: 082102
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 123 кр
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Хот суурин газрын ногоон байгууламжийг төлөвлөх, компьютерийн зураг төслийг хийх, үнэлгээ гарган гүйцэтгэх чадвар, хот цэцэрлэгжүүлэлтийн ландшафт дизайнаар мэргэшсэн, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ. 

Ажлын байр
      • Цэцэрлэгжүүлэлтийн инженер
      • Цэцэрлэгжүүлэлтийн ажлын зураг төслийн дизайнер
      • Дендрологич
      • Аймгийн ногоон хөгжил хариуцсан мэргэжилтэн
      • Цэцгийн аж ахуйд мэргэжилтэн
      • Хүлэмжийн аж ахуйд мэргэжилтэн
      • Жимсний аж ахуйн агрономич
      • Мод үржүүлгийн аж ахуйн мэргэжилтэн
      • Цэцэрлэгжүүлэлтийн зөвлөх инженер
      • Цэцэрлэгжүүлэлтийн мэргэшсэн төсөвчин

Сургалт, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний төв

Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт “Сургалт, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний төв”-ийн зорилго нь:

      • Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр судалгаа явуулж ашигт ургамлын амьд цуглуулгыг бүрдүүлэх;
      • Өрсөлдөх чадвартай ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн сургалт үйлдвэрлэлийн дадлага  хийх;
      • Байгалийн нөөц, баялагийг зохистой ашиглах, хамгаалах, орчин нөхцлийг сайжруулах замаар хөдөө аж ахуй, мал аж ахуйн боловсролыг орон нутгийн иргэдэд олгосноор иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах;
      • Дэлхийн байгаль орчныг хамгаалах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх;
      • Хөдөө аж ахуй, Ойн аж ахуйн хүний нөөцийг бэлтгэх, дадлагажуулах;

“Сургалт, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний төв” дараах үүрэг гүйцэтгэж байна.

      • Мал аж ахуйн үйлдвэрлэл болон нийлүүлэлтийг нэмэгдүүлэх;
      • Хот цэцэрлэгжүүлэх ажлын түвшинг сайжруулах;
      • Экологийн аюулгүй орчинг хадгалах замаар техник технологийг хөгжүүлэх;
      • Хүний нөөцийг нэмэгдүүлж, түүнийг давтан сургах;
      • Цөлжилтийн эсрэг тэмцэх төсөл боловсруулж, хэрэгжүүлэх;
      • Элсний нүүлтийг зогсоох ойн зурвасыг байгуулах;
      • Малын тэжээлийн ургамал тариалах,  эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх;
      • Хөдөө аж ахуйн нөөцийг ашиглах замаар байгалийн сэргэн ургалтыг  дэмжих;
      • Мал, ургамлын нийт тоо хэмжээ болон төрөл зүйлийг судлах;
      • Хөдөө аж ахуйн байгаль орчны менежментыг сайжруулах замаар байгаль орчныг доройтуулалгүй хадгалж, хамгаалах;
      • Жижиг оврын машин техникийг ашиглах замаар орон нутгийн хөгжлийг дэмжих;