Deprecated: Elementor\Scheme_Typography is deprecated since version 2.8.0! Use Elementor\Core\Schemes\Typography instead. in /home/ubedumn/public_html/wp-includes/functions.php on line 5515

“Солонгос судлалын ололт амжилт ба хэтийн төлөв” сэдэвт ЭШХ зохион байгуулагдлаа.

ОУУБИС, Солонгос судлалын хүрээлэнгээс БНСУ-ын Боловсролын Яамны “Их сургуулийг түшиглэн солонгос судлалыг хилийн чанадад хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд 5 сарын 12(Баасан)-нд ОУУБИС- ын төв байранд “Солонгос судлалын ололт амжилт ба хэтийн төлөв” сэдэвт ЭШХ-ыг амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн ЭШХ-д ШУА-ын Олон улс судлалын хүрээлэн, МУБИС, ХИС, Хүрээ ИС, ОУУБИС-ийн эрдэмтэн судлаачдаас гадна БНСУ-ын Чусон ИС, Кёнбүг ИС, Угсаатны зүйн үндэсний музей зэрэг байгууллагаас зочин профессор, судлаачид илтгэлээ биечлэн болон онлайнаар хэлэлцүүллээ.

Хуралд солонгос судлалын эрдэмтэн багш нараас гадна солонгос судлалын чиглэлээр доктор, магистр, бакалаврын түвшинд суралцаж буй оюутнууд оролцож сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэв.

Ирэх жил буюу 2024 онд тус хүрээлэнгээс уг хурлыг олон улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж буй бөгөөд, солонгос судлалын эрдэмтэн, багш, судлаач та бүхнийг идэвхтэй хамрагдахыг хүсэж байна.