4 удаа магадлан итгэмжлэгдэж, гэрчилгээгээ гардан авлаа.
  • By admin
  • 2024-03-04
  • No Comments

4 удаа магадлан итгэмжлэгдэж, гэрчилгээгээ гардан авлаа.

4 удаа магадлан итгэмжлэгдэж, гэрчилгээгээ гардан авлаа

Манай ОУУБИС 1995 онд Улаанбаатар коллеж нэртэйгээр байгуулагдаж, 2002 онд Улаанбаатар дээд сургууль, 2012 онд Улаанбаатар их сургууль болж, улмаар 2015 онд Олон Улсын Улаанбаатарын Их сургууль болтлоо тасралтгүй  30 орчим жил хөгжин, Монголын боловсролд оюуны хөрөнгө оруулалт хийсээр ирсэн билээ. Энэхүү хөгжлийнхөө явцад бид Монгол Улсын төрөөс баримтлах боловсролын бодлогыг баримтлан ажиллаж, Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг 1999, 2005, 2018 онуудад бүрэн хангаж,  магадлан итгэмжлүүлсэн билээ. Мөн мэргэжлийн хөтөлбөрүүдийнхээ 50%-ийг магадлан итгэмжлүүлж, энэ амжилтаараа Монголын хувийн их дээд сургуулийг түүчээлж явна.

Бид энэ жил 4 дэх удаагаа байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг бүрэн хангаж, БМИҮЗ-ийн Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 05 тоот тогтоолоор 10 жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлж, гэрчилгээгээ гардан авлаа. Ийнхүү манай сургууль Монголын төдийгүй Солонгос, ОХУ, Хятад зэрэг олон орны оюутан залууст чанартай, дээд боловсролыг хүртээн ажиллаж байна. Үүний нэг илрэл бол манай сургууль Монгол Улсын их, дээд сургуулийн эрэмбээр 13-т, сургалтын чанарын эрэмбээр 8 дугаарт жагсаж байгаа явдал юм. Энэ бол манай хамт олны нэгдмэл сэтгэл, уйгагүй зүтгэл, шаргуу хөдөлмөр үр дүн юм. 

Эдгээр амжилтын эзэн болсон хамт олондоо, түүнчлэн байгууллагаа магадлан итгэмжлүүлэх их үйлсэд хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулсан ажилласан баг хамт олонд гүн талархал илэрхийлж, цаашдын эрдэм номын сүүн замтай гэгээн үйлсэд амжилт хурайлъя.