Гадаад багш, оюутнуудыг “Цагаан сар”-ын баярын ёс заншилтай танилцуулах арга хэмжээ боллоо.
  • By admin
  • 2024-02-08
  • No Comments

Гадаад багш, оюутнуудыг “Цагаан сар”-ын баярын ёс заншилтай танилцуулах арга хэмжээ боллоо.

Гадаад багш, оюутнуудыг “Цагаан сар”-ын баярын ёс заншилтай танилцуулах арга хэмжээ боллоо.

ОУУБИС-ийн гадаад багш, оюутнуудын хүрээнд “Монгол үндэсний баяр-Цагаан сар” арга хэмжээ 2024 оны 02 сарын 06-ны өдөр боллоо. Энэ үеэр  цагаан сарын баярын уламжлал, ёс заншлын тухай багш Э.Одонтулга, Б.Булган нар танилцуулга хичээл орж,  гадаад багш, оюутнууд уламжлалт баярын хоол унд бэлтгэх, тавгийн идээ засах, золгох ёс зэрэгтэй танилцлаа. Мөн гадаад багш, оюутнууд өөрсдийн гараар бууз хийж, тавгийн идээ засаж, алаг мэлхий өрж тоглон гарын бэлэг авсан нь тэдэнд их сонирхолтой байлаа. АНУ, БНСУ, ОХУ-аас ирж манай сургуульд ажиллаж, суралцаж байгаа нийт багш, оюутнууд энэ арга хэмжээнд оролцлоо. Та бүхэнд сар шинийн мэнд дэвшүүлж, ирж буй луу жилдээ эрүүл энх, сайн сайхан байхыг хүсэн ерөөе.