Ерөнхий захирлын “Сургалтын тэтгэлэг олгох тухай” A/13 тоот тушаал гарлаа.
  • By admin
  • 2024-01-31
  • No Comments

Ерөнхий захирлын “Сургалтын тэтгэлэг олгох тухай” A/13 тоот тушаал гарлаа.

Ерөнхий захирлын “Сургалтын тэтгэлэг олгох тухай” A/13 тоот тушаал гарлаа.

ОУУБИС-ийн дотоод журам, тэтгэлэгийн сонгон шалгаруулах комисс, мэргэжлийн тэнхимийн саналын үндэслэн 2023-2024 оны хичээлийн 2-р улиралд нэр бүхий оюутнуудад тэтгэлэг олгох тухай Ерөнхий захирлын 2024 оны 01 сарын 31-ний өдрийн A/13 тоот тушаал гарлаа. Үүнд:

  • Удирдах зөвлөлийн даргын нэрэмжит тэтгэлэг – 4 оюутан (2-р улирлын сургалтын төлбөрөөс 50% чөлөөлөх)
  • Ерөнхий захирлын нэрэмжит тэтгэлэг – 11 оюутан (2-р улирлын сургалтын төлбөрөөс 40% чөлөөлөх)
  • Эрдэм шинжилгээний ажилд туслах оюутан – 8 оюутан (2-р улирлын сургалтын төлбөрөөс 30% чөлөөлөх)
  • Нийгмийн үйлчилгээний тэтгэлэг – 31 оюутан (2-р улирлын сургалтын төлбөрөөс тушаалд заасан мөнгөн дүнгээр чөлөөлөх)
  • Халамжийн тэтгэлэг – 37 оюутан (2-р улирлын сургалтын төлбөрөөс тушаалд заасан мөнгөн дүнгээр чөлөөлөх)
  • Байгууллага, хувь хүний нэрэмжит тэтгэлэг – 32 оюутан (2-р улирлын сургалтын төлбөрөөс тушаалд заасан мөнгөн дүнгээр чөлөөлөх)
  • Оюутны зөвлөлийн гишүүн оюутан – 7 оюутан (2-р улирлын сургалтын төлбөрөөс тушаалд заасан мөнгөн дүнгээр чөлөөлөх)
  • Багш, ажилтны хүүхэд – 1 оюутан (2-р улирлын сургалтын төлбөрөөс тушаалд заасан мөнгөн дүнгээр чөлөөлөх)
  • Спорт, мэргэжлийн олимпиадад амжилт гаргасан – 6 оюутан (2-р улирлын сургалтын төлбөрөөс тушаалд заасан мөнгөн дүнгээр чөлөөлөх)
  • ЭЕШ-ын онооны тэтгэлэг – 2 оюутан (2-р улирлын сургалтын төлбөрөөс 40% чөлөөлөх)