27 дахь удаагийн өвлийн төгсөлтийн диплом, энгэрийн тэмдэг гардуулах ёслол боллоо.
  • By admin
  • 2024-01-12
  • No Comments

27 дахь удаагийн өвлийн төгсөлтийн диплом, энгэрийн тэмдэг гардуулах ёслол боллоо.

27 дахь удаагийн өвлийн төгсөлтийн диплом, энгэрийн тэмдэг гардуулах ёслол боллоо.

2024 оны 01 сарын 12-ны өдөр 27 дахь удаагийн өвлийн төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг гардуулах ёслол боллоо.

Энэ удаагийн төгсөлтөөр Багш, гадаад хэлний боловсрол (Англи хэл), Гадаад хэлний орчуулга (Солонгос хэл), Эдийн засаг, Маркетинг, Програм хангамж, Ойн аж ахуй, Эрх зүй, Сувилахуй, Хувцасны дизайн хөтөлбөрөөр  30 бакалавр оюутан,  Гадаад хэл шинжлэл, Бизнесийн удирдлага, Гэр бүл судлал, Програм хангамж, Мал зүй, Цэцэрлэгжүүлэлт, цэцгийн аж ахуй, Боловсрол судлал, Нийгмийн ажил хөтөлбөрөөр 63 магистр оюутан төгслөө.

Бакалаврын ойн аж ахуй хөтөлбөрийн төгсөгч Т.Дөлгөөн, Магистрын Солонгос хэл шинжлэл хөтөлбөрийн төгсөгч Я.Ууганзаяа, Бизнесийн удирдлага хөтөлбөрийн төгсөгч Wu Suyang, Програм хангамж хөтөлбөрийн төгсөгч Yang Min, Цэцэрлэгжүүлэлт, цэцгийн аж ахуй хөтөлбөрийн төгсөгч Б.Мөнххүлэг, Эрх зүй хөтөлбөрийн төгсөгч Б.Бат-Оргил, Wang Xiaoke, Боловсрол судлал хөтөлбөрийн төгсөгч Chen Xiaotong, Нийгмийн ажил хөтөлбөрийн төгсөгч Э.Саранцацрал нар шилдэг төгсөгчид боллоо. Мөн Хувцас дизайны 2+2 хөтөлбөрөөр төгсөгч П.Хулан дипломын ажлаа “Mirage хуримын хувцасны коллекц” сэдвээр БНСУ-ын Jeonbuk үндэсний их сургуульд амжилттай хамгаалж ОУУБИС-ийн хос дипломоо гардан авлаа.

Хамгийн олон буюу 29 гадаад магистр оюутан төгссөн нь энэ удаагийн өвлийн төгсөлтийн онцлог юм.