IUU Design – COSPLAY өдөрлөг 2023
  • By admin
  • 2023-11-16
  • No Comments

IUU Design – COSPLAY өдөрлөг 2023

IUU Design - COSPLAY өдөрлөг 2023

ОУУБИС-ын Дизайны тэнхимээс уран сайхны болон хүүхэлдэн кино, аниме, үлгэрийн баатаруудын дүрд хувирах Косплэй өдөрлөгийг 2023.11.03-ны өдөр 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
 
Энэхүү өдөрлөг График дизайн мэргэжлийн гэрэл зураг, видео график хичээл, Хувцас дизайн мэргэжлийн үс засалт, нүүр будалт, дизайны бүх мэргэжлүүдэд ордог Дэлхийн урлагийн түүх, Пластик анатоми хичээлүүдээр олж авсан мэдлэг чадвараа бататгасан үр дүнтэй ажил болдог билээ.
 
Энэ жилийн өдөрлөгт нийт 40 оюутан, 4 багш дүрд хувирав. Шилдэг дүр хувиргалттай 5 оюутанг шалгаруулах бөгөөд шалгаруулалт 2 үе шаттай явагдана. 1-р шатны шалгаруулалт оролцогч оюутнуудын санал хураалтаар өндөрлөсөн бөгөөд 2-р шатны шалгаруулалтыг удахгүй Дизайны сургууль_IUU фэйж хуудсанд оролцогчдын зургуудыг байрлуулан лайк, зүрх, шэйрийн тоогоор үнэлж 1,2-р шатны нийлбэр дүнгээр ялагчдыг тодруулах болно.
 
Дуртай дүрүүддээ оноо өгөөрэй.