International symposium on publishing international journals
  • By admin
  • 2023-10-20
  • No Comments

International symposium on publishing international journals

"Олон улсын хянан магадалгаа хийгддэг эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх арга зүй” сэдэвт их семинарыг улсын хэмжээнд зохион байгууллаа.

2023.10.20 өдрийн 09:30-18:00 цагийн хооронд ОУУБИС-ийн эрдэм шинжилгээ багшийн хөгжлийн алба, Сувилахуйн сургууль хамтран “Олон улсын хянан магадалгаа хийгддэг эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх арга зүй” сэдэвт их семинарыг улсын хэмжээнд зохион байгууллаа.
 
Уг их семинарт БНСУ-ын Ионсей их сургуулийн Сувилахуйн сургуулийн доктор (Ph.D), профессор Ким Сан Хы, Хонг Конг улсын Хонг Конгийн их сургуулийн Сувилахуйн сургуулийн доктор, дэд профессор, SCI индекстэй сэтгүүлийн туслах редактор И Жан Жэ, Япон улсын Чиба их сургуулийн Сувилахуйн сургуулийн доктор (Ph.D), профессор Тешима Мегүми, АШУҮИС-ийн хүндэт профессор, доктор, “Төв Азийн Анагаахын шинжлэх ухаан сэтгүүл”-ийн редактор, доктор Чэ Юүн Мүүн, СЭЗИС-ийн Ахисан түвшний судалгаа, сургалт эрхэлсэн проректор, доктор (Ph.D), профессор Г.Батхуяг, МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний тэнхимийн доктор (Ph.D), дэд профессор П.Эрдэнэтуяа, Хүний Эрхийн Үндэсний Зөвлөлийн гишүүн, доктор (Ph.D), дэд профессор Б.Энхболд нар оролцож, үнэтэй сайхан лекцийг уншлаа.
 
Энэхүү семинар нь ОУУБИС-ийн Олон улсын хурлын танхимд болсон бөгөөд тус сургуулийн 75 багш, мөн АШУҮИС, ЭЗШУИС, ХСҮТ, ХӨСҮТ зэрэг эмнэлгийн профессор, судлаачид, докторант, магистрант, оюутнууд хүрэлцэн ирж оролцлоо. Энэхүү семинар нь онлайн хэлбэрээр зэрэг явснаараа онцлог боллоо.
 
Уг семинарыг санаачилсан ОУУБИС-ийн доктор, профессор И Вон Хи, дэмжиж ажилласан ОУУБИС- ийн захиргаа, бусад алба, хэлтэс, бидний урилгыг хүлээн авч, үнэ цэнтэй сайхан лекцээ уншсан лекторууддаа нийт багш нарынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье.
 
Эрдэм шинжилгээ, багшийн хөгжлийн алба
Сувилахуйн сургууль