КМТ-ийн тэнхимийн “IT month” өдөрлөг болж өнгөрлөө.
  • By Bayarsaikhan Mendsaikhan
  • 2024-05-02
  • No Comments

КМТ-ийн тэнхимийн “IT month” өдөрлөг болж өнгөрлөө.

"IT month" 2024 зохион байгуулагдлаа.

Өдөрлөгийн хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгууллаа

  • Е-спортын тэмцээн
  • Програм хангамжийн бүтээлийн уралдаан
  • Автомат машины програмчлалын сургалт
  • ПХ-ийн инженерийн хөрвөх чадвар сэдэвт IT Forum
  • Ажил олгогч байгууллагын танилцуулга
  • Програмчлалын олимпиад
  • Шатрын тэмцээн
  • Даамны тэмцээн
  • Шилдэг анги чэллэнж
  • Төгсөгчдийн аварга шалгаруулах “Сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн”
  • Төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэг гардуулах үйл ажиллагаа

Дээрх үйл ажиллагаанд ЕБС-ийн ЭУЦ 77, 18, 30, УББДС, 67, 52, Олула Томёо, Глобал, 133-р сургуулийн сурагчид, ОУУБИС-ийн оюутнууд оролцлоо.

  1. Ажил олгогчидтой хамтран ажиллах үйл ажиллагаанд Японы мэдээллийн технологийн мэргэжлийн компани болох КАЛ компани оролцсон бөгөөд цаашид хамтран ажиллах гэрээ байгууллаа.
  2. Тэнхимийн үе үеийн төгсөгчдийн дунд
  • Сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн
  1. 1-р байр – 2020 оны төгсөгчид
  2. 2-р байр – 2022 оны төгсөгчид
  3. 3-р байр – 2017 оны төгсөгчид тус тус шалгарлаа.
  • Төгсөгчидтэй хамтран оюутны дадлагын хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтран ажиллах
  • Төгсөгчдийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай суралцагчдад гардуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа

Жил бүр амжилттай суралцдаг оюутнуудад зориулан үе үеийн төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг зохион байгуулдаг бөгөөд 2023-2024 оны хичээлийн жилд Програм Хангамж мэргэжлээр 2006 онд төгссөн хамт олноос гардуулсан. Тус тэтгэлэгт дараах оюутнууд шалгарлаа.

  1. З.Намуундарь ПХ-1а
  2. Г.Оюунлхам ПХ-1б
  3. О.Буянзаяа ПХ-2а
  4. Г.Маралмаа ПХ-3

2023-2024 оны хичээлийн жилийн “IT мэргэжилтний хөрвөх чадвар” форумд 2008 оны төгсөгч Г.Ганзориг, 2016 оны төгсөгч Д.Билигт нар оролцон өөрсдийн туршлагаа сурагч, оюутан дүү нартаа хуваалцлаа.