• https://iuu.edu.mn/wp-content/uploads/2023/12/battur_online-150x150.png
    Д.Баттөр

    Ахлах багш

  • FC133 Математик I

    Ерөнхий эрдэм

  • Намрын улирал

Хичээлийн зорилго

Мэдээллийн технологи хичээл нь инженер, бизнесийн удирдлага, эдийн засгийн салбарт суралцаж амжилт гаргахад дэмжлэг болох математикийн суурь мэдлэгийн үндсийг өгөх, математик сэтгэлгээг хөгжүүлэх, математикийн гоо сайхан болон хэрэглээг таниулах зорилготой. Энэ хичээлээр ерөнхий боловсролын сургуульд үздэг нэг хувьсагчийн функцийн дифференциал болон интеграл тоолол, аналитик геометрын ойлголтуудыг дэлгэрүүлж, хоорондын уялдаа холбоог илүү тодруулж, практик хэрэглээний олон жишээний хамтаар үзнэ.

Хичээлийн кредит:

Хэлбэр Цаг Кредит
Лекц 16 цаг 1 кр
Семинар 32 цаг 1 кр

Хичээлийн агуулга

Матриц, түүн дээр хийх үйлдлүүд, матрицын тодорхойлогч, тодорхойлогчийг бодох аргууд, шугаман тэгшитгэлийн систем, түүнийг бодох аргууд, матрицын хувийн утга, хувийн вектор, тэдгээрийн хэрэглээ, хавтгайн аналитик геометрын үндсэн элементүүд, хоёрдугаар эрэмбийн мурийнууд, тэдгээрийн хэрэглээ, огторгуйн координатын систем, вектор, түүн дээр хийх үйлдлүүд, олонлог, түүн дээр хийх үйлдлүүд, функц, тоон дараалал ба дарааллын хязгаар, ункцийн хязгаар ба тасралтгүй чанар, функцийн уламжлал ба дифференциал, тэдгээрийн хэрэглээ, дифференциал тооллын үндсэн чанарууд, функцийн экстремум, функцийг шинжилж графикийг байгуулах, эх функц, тодорхой биш интеграл ба түүний чанарууд, тодорхой биш интегралыг бодох аргууд, тодорхой интегралын тодорхойлолт, тодорхой интегралыг бодох Ньютон-Лейбницийн томъёо, тодорхой интегралын хэрэглээ, математикийн хэрэглээ

Хичээлээр эзэмших мэдлэг чадвар

Математик I хичээлийг судалснаар дээд математикийн үндсэн суурь ойлголтуудын, тухайлбал нэг хувьсагчийн функцийн дифференциал интеграл тоолол, шугаман алгебр, матриц, шугаман тэгшитгэлийн систем, аналитик геометрын зарим элементүүд зэргийн, мөн эдгээрийн амьдрал практик дахь хэрэглээний талаар тодорхой түвшний мэдлэгтэй болж, зарим хялбар асуудал, процессийн математик шинжилгээг хийх чадвартай болно.

FC133 МАТЕМАТИК I УДИРТГАЛ ХИЧЭЭЛ