Courses Images

Эдийн засагч

Зорилго: Эдийн засгийн онолын тодорхой мэдлэгийг олгон эдийн засгийн судалгаа, шинжилгээг байгууллагын болон, олон улсын  зах зээлд хийх чадварыг эзэмшүүлэхэд тус хөтөлбөрийн зорилго оршино.

Зорилт: Тус зорилгыг хэрэгжүүлэхийн тулд эдийн засгийн онолын мэдлэгийн микро, макро түвшинд судалж, эдийн засгийн судалгаа, шинжилгээ орчин үеийн програм хангамжийн тусламжтайгаар байгууллагын болон олон улсын түвшний судалгаа, шинжилгээг хийх арга зүйг эзэмшихээс гадна, хувь хүний зөв хандлагыг мэргэжлийн хичээлийн хамтаар  өндөр түвшинд эзэмшүүлэн, сургана.

Үр дүн: Эдийн засгийн онолын мэдлэгтэй, судалгаа шинжилгээний арга барил эзэмшсэн, аливаа байгууллагын үйл ажиллагаанд судалгаа шинжилгээ хийж дүгнэлт өгөх ирээдүйн прогнозыг урьдчилан таамаглах чадвартай зах зээлийн ажлын байрны шаардлага хангасан мэргэжилтэн  бэлтгэгдэнэ.

Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, давуу тал: Улмаар Дэлхийн олон улс оронтой  дипломат харилцаа тогтоон улс төр, эдийн засаг, соёлын бүх салбарт хамтран ажиллаж гадаадын хөрөнгө оруулалттай бизнесийн байгуулага компаниуд олширсон байгаа нь эдийн засгийн мэргэжилтэй чадварлаг ажилтан шаардлагатай байгааг харуулж байна. Монгол Улсын татвар төлөгч байгууллагын бүртгэлиийн судалгаанаас үзэхэд манай оронд 112 орны 13498 гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 70,0 хувь нь уул уурхай, геологи хайгуул, 20.0 хувь нь худалдаа, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэдэг бол 0.5 хувь нь боловсрол, соёлын байгууллага байна гэж судалгаа харуулжээ. Энэхүү судалгаанаас үзвэл гадаадын хөрөнгө оруулалттай бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг компани жилээс жилд олширч байгаа  бөгөөд  гадаад хэлний өндөр  мэдлэгтэй, эдийн засгийн мэдлэгийг шинжлэх ухааны  үндэслэлтэй судалсан, үндэсний болон байгууллагын үйл ажиллагаанд  судалгаа шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай мэргэжилтэн шаардагдаж байна.

Эзэмших мэдлэг, ур чадвар:

  • Орчин үеийн нийгэм, эдийн засаг, соёлын хөгжлийн түвшинд хүрэхүйц мэдлэг, ур чадвартай, бие хүний хөгжлийн өв тэгш хандлагатай, микро, макро түвшний эдийн засгийн асуудлуудыг системтэй судлах чадвар бүхий мэргэжлтэн бий болгох
  • Бизнесийн байгууллагын эдийн засгийн тооцоо шинжилгээ хийн, цаашдын үйл ажиллагаа төлөвлөх шийдвэр гаргах чадварыг олгох
  • Судалгаа шинжилгээний тоон болон чанарын аргуудыг мэргэжлийн түвшинд эзэмшихээс гадна, орчин үеийн програм хангамж дээр ажиллах чадварыг олгох
  • Олон улсын эдийн засгийн асуудлуудыг урьдчилан судалж, дотоод зах зээлийн өөрчлөлт хандлагыг урьдчилан харах онол, арга зүйн мэдлэгийг эзэмших
  • Нийгэм, эдийн засгийн хүчин зүйлийн нөлөөллийг судлан, зах зээлийн хэрэгцээг тодорхойлон үндэсний, байгууллагын,  бизнесийн хүрээнд ёс зүй, эрх зүйн хэм хэмжээг сахин үнэнч шударга ажиллах, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх
  • Эдийн засгийн мэргэжлээр суралцах хугацаандаа англи болон  солонгос хэлний  анхан шатнаас дунд  шат хүртэлх мэдлэг, ур чадварыг олгож, олон улсын түүх, соёл, ёс заншил, сэтгэлгээг сайтар таньж мэдсэн олон улсын байгууллагад ажиллах чадварлаг  боловсон хүчин болгох

Төгсөөд ажиллах ажлын байр: Эдийн засгийн мэргэжлээр төгсөгчид нь төрийн болон бизнесийн байгууллагуудад ахлах, дунд шатны менежер, нягтлан бодогч, эдийн засагч, төслийн болон бүх чиглэлийн менежерээр амжилттай ажиллахаас гадна олон улсын зах зээлд мэдлэг чадварын хувьд тэнцэн ажиллаж байгаа төгсөгчид цөөнгүй байна. Төгсөгчид нь банк, санхүүгийн болон бизнесийн, төрийн байгууллагад эдийн засагч, нягтлан бодогч,  удирдах шатны төлөвлөлт хийх, аль ч шатны менежерийн  ажлын байранд хөрвөн ажиллах боломжтой юм.