ТАЛАРХАЛ ГАРДУУЛЛАА
  • By iuuadmin
  • 2025-12-09
  • No Comments

ТАЛАРХАЛ ГАРДУУЛЛАА

Монгол Улсын “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, Сувилахуйн сургуулийн захирал, доктор, дэд профессор Д.Дуламсүрэн шинжлэх ухаан, судалгааны ажлын чанар, бүтээмжийг дээшлүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Талархал гардуулав.
Доктор, дэд профессор Д.Дуламсүрэн нь:

• “Rediness for Precrice Associated Factors Among Baccalaureate Nursing Students in Mongolian: A Mixed Methods Study” сэдэвт судалгааны өгүүллээ
Scopus, SCIE, Web of Science-ийн бүртгэлтэй Nursing Reports сэтгүүлд нэгдүгээр зохиогчоор хэвлүүлсэн;

• “Understanding the Second Year of the COVID-19 Pandemic From a Nursing Perspective: A Multi-Country Descriptive Study” судалгааны өгүүллийг
Scopus, SCIE, Web of Science-ийн бүртгэлтэй Journal of Advanced Nursing сэтгүүлд хамтран зохиогчоор хэвлүүлсэн;

зэрэг бүтээлүүдээрээ хамт олноо манлайлж, их сургуулийн судалгааны их сургууль болох зорилтыг хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан юм.
Түүнд эрдэм шинжилгээ, судалгааны цаашдын ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.