Хөтөлбөрийн индекс: 011435
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 120кр
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн
Солонгос, Монгол хэлний онолын мэдлэгээс гадна Солонгосын түүх, соёлын өргөн мэдлэг, сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухаан, Солонгос хэл заах онол арга зүйн мэдлэг олгоно. Солонгос хэлээр хичээлийн төлөвлөгөө гаргах, хөтөлбөр боловсруулах, Солонгос хэлний хичээл заах, солонгос хэлний ном сурах бичиг зохиох, сургалтыг үнэлж дүгнэх чадвартай болно. Солонгосын тухай ном товхимол, толь бичиг болон бусад материал ашиглан судалгаа, шинжилгээ хийх, солонгос хэлээр баримт бичиг боловсруулах, төрөл бүрийн цахим сүлжээнээс мэргэжлийн мэдээлэл ашиглах чадвар дадал эзэмшинэ.
Ажлын байр
-
-
- Бүх шатны боловсролын байгууллагад Солонгос хэлний багш
- Боловсролын байгууллагад мэргэжилтэн
- Солонгос хэлний орчуулагч
- Аяллын хөтөч