Судалгааны төвүүд

Солонгос судлалын төв нь 2013 нь байгуулагдсан. Төвийн захирлаар судлаач, дэд профессор Ё Бён Мү ажилладаг. Монгол, Солонгос 2 улсын түүх, өв соёл, хэл шинжлэлийг судалдаг, орон тооны судлаачидтай төв юм. Энэ төвд ОУУБИС-ийн оюутнуудаас гадна бусад сургуулийн багш, оюутнууд ирж судалгааны материал, Солонгосын түүх, соёлтой холбоотой олон арван судалгааны материалтай танилцах боломжтой юм. Тус төвөөс “Хөх чоно, Хүрэн баавгайн үр сад” Монгол, Солонгосын эртний түүхэн харилцааны тухай, “Хүннү гүрэн ба Солонгосын эртний түүх” зэрэг Монгол, Солонгос эрдэмтэдийн хамтын бүтээлүүдийг эмхэтгэн гаргасан байна.

2022-2023 оны хичээлийн жилд БНСУ-ын Солонгос судлалыг дэмжих сангийн “Их Сургуулийг түшиглэн Солонгос судлалыг хилийн чанадад хөгжүүлэх төсөл”-д шалгарсан. Энэ төсөлд шалгарснаар Монгол-Солонгос судлал 5 жилийн хугацаанд олон чиглэлээр хөгжих шинэ боломж нээгдсэн. Энэ төслийн хүрээнд:

      • Солонгос судлалын семинар
      • Эрдэм шинжилгээний хурал
      • Ном, сурах бичиг бүтээх
      • Солонгос судлалын тэтгэлт хөтөлбөрүүд хэрэгжүүлэх (бакалавр, магистр, доктор оюутны)
      • Судалгааны төслүүдийг санхүүжүүлэх гэх мэт судлаачдын хувьд олон боломжууд нээгдэж байна.

Чингис хаан судлалын хүрээлэн

ОУУБИС-ийн “Чингис хаан судлалын хүрээлэн”-д орон тооны судлаач, эрдэмтэд ажилладаг. Шинжлэх ухааны доктор, профессор Б.Сумьяабаатар хүрээлэнгийн захирлаар, доктор, профессор Н.Батчулуун ажилладаг. Тус хүрээлэнгээс олон арван эрдэм шинжилгээний бүтээл, ном, судалгааны үр дүнгүүд төрөн гарсан байна. Тухайлбал, тус хүрээлэнгийн эрдэмтэд “Чингис хааны бунхан байж болзошгүй газрын таамаглалыг судалгааны явцад тогтоосон” мөн Монголын нууц товчооны Монгол бичгээр бичсэн ховор эх хувийг судалж, өгүүлэл бичсэн байна.

Б. Сумъяабаатар “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООH иж судалгаа”, хуудас 2.262, 2020. Номд “Монголын нууц товчоо”-ны үгийн үндсэн хэлбэр, язгуур санааг шинээр хөрвүүлж, анхны худам үсгийн хэд хэдэн хувилбаруудын эх, галигийг судалж, монгол хөрвүүлгүүдэд буй алдааг түүж гаргахын зэрэгцээ “Монголын нууц товчоо”-ны нэвтэрхий толийг багтаасан байна.

Бизнес судлалын төв

Судалгаа, шинжилгээний ажлыг сургалт, практиктай хослуулах, багш нарын судалгаа, шинжилгээний ажлын арга зүйн чадавх, бүтээлийн чанарыг дээшлүүлэх, шинэ зууны эрдэмтдийг бэлтгэх, оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд сонирхолтой болгож, их, дээд сургуулиудын дунд зохион явуулдаг эрдэм шинжилгээний арга хэмжээнд бүрэн оролцуулдаг болгох зорилготой ажиллаж байна.

Төвийн дарга: А.Хандмаа /Доктор, профессор, МУ-ын гавъяат багш/

Гэр бүлийн зөвөлгөө, боловсролын онол, арга зүйн төв

Гэр бүлийн зөвөлгөө, боловсролын онол, арга зүйн төвийг 2003 онд байгуулсан. Гэр бүл, сэтгэл судлалын тэнхмийн профессор багш нар, судлаачид, оюутнууд судалгаа шинжилгээ хийдэг. 2019 оноос Нийслэлийн гэр бүл, Хүүхэд залуучуудын газартай хамтран ажиллах болсон. Ингэснээр нийслэлийн нийт иргэдэд гэр бүлийн зөвөлгөө, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэн байна. Мөн нийслэлийн 9 дүүргийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын газрын мэргэжилтнүүдэд сургалт семинар зохион байгуулах, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагаа явуулдаг. Монгол улсад гэр бүлийн асуудлыг Шинжлэх Ухааны судалгааны эргэлтэнд оруулах, Монгол улсад гэр бүлийн талаар үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх түшиц газар болгох зорилготой.

ХАА-н сургалт, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний төв

2006 оноос Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт “Сургалт, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний төв”-ийн цогцолбор байгуулж өнөөдрийг хүртэл сургалт-үйлдвэрлэл-судалгааны ажлыг бакалавр, магистрант оюутнууд багш нарын удирдлаганд гүйцэтгэж байна.

      • Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр судалгаа явуулж ашигт ургамлын амьд цуглуулгыг бүрдүүлэх;
      • Өрсөлдөх чадвартай ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн сургалт үйлдвэрлэлийн дадлага хийх;
      • Байгалийн нөөц, баялагийг зохистой ашиглах, хамгаалах, орчин нөхцлийг сайжруулах замаар хөдөө аж ахуй, мал аж ахуйн боловсролыг орон нутгийн иргэдэд олгосноор иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах;
      • Дэлхийн байгаль орчныг хамгаалах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх;
      • Хөдөө аж ахуй, Ойн аж ахуйн хүний нөөцийг бэлтгэх, дадлагажуулах;

Хууль зүйн зөвөлгөө өгөх төв

Хууль зүйн зөвөлгөө өгөх төвийг 2020 онд байгуулсан. Хуулийн тэнхмийн профессор багш нар, судлаачид, оюутнууд иргэдэд хууль зүйн зөвөлгөө өгөхөөс гадна хууль зүйн судалгааны баазыг бүрдүүлэх зорилготой ажиллаж байна. 2023 оны 9-р сараас Ph.D Ю.Бадамханд уг төвийн даргаар ажиллаж байна. 2023 онд “Хууль зүйн клиник сургалт, чиг хандлага” сэдэвт сургалтууд явуулж байна.

Монгол-Солонгосын Эрх зүйн хүрээлэн

Тус хүрээлэн нь 2023 оны 2 дугаар сард Олон улсын Улаанбаатарын их сургуулийн удирдах зөвлөлийн шийдвэр, ерөнхий захиралын тушаалаар үүсгэн байгуулагдсан бөгөөд хууль зүйн ухааны доктор О.Амарсанаа анхны захиралаар томилогдон ажиллаж байна.

Эрх зүйн бакалавр, магистрын түвшинд суралцагч оюутнууд тус хүрээлэнд судлаач оюутнаар дадлагжиж эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцохоос гадна судлаач оюутны тэтгэлэгт хамрагдах боломжтой байдаг.

Эрх зүйн сургалтын үйл ажиллагааны хүрээнд эрх зүй мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг БНСУ-ын их, дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын сургалтад суралцуулах хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна Эрх зүй (Солонгосын эрх зүй) мэргэших хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Түүнчлэн БНСУ-ын хамтын ажиллагаа бүхий байгууллагад урт, богино хугацааны дадлага хийлгэх тусгайлсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Хүрээлэн нь дэргэдээ Монгол, БНСУ-ын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн судлаачдын хамтарсан зөвлөлийг байгуулан хамтарсан эрдэм шинжилгээ судалгааны ажлыг тогтмол эрхлэн явуулж байна. Мөн БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн судалгааны хүрээлэн, Ажү их сургуулийн хууль зүйн судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна.

Монгол-Солонгосын Эрх зүйн хүрээлэнгийн захирал: О.Амарсанаа /Доктор, профессор/

Эсгий урлал сургалтын төв

2009 онд ОУУБИС-ийн шийдвэрээр Австрали улсаас зочин профессор Ким Сү Ми эсгий урлалын хичээл заахаар томилогдсон. 2010 онд албан ёсоор төвийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

  • Хонины ноосоор хэрхэн хүссэн бүтээгдэхүүн хийж болох арга технологи, дизайн чиг баримжаа, бүтээлч сэтгэлгээ олгох
  • Эсгий урлалын чиглэлээр суралцах сонирхолтой ноосны аж ахуй эрхлэгч, хувь хүн, оюутан бүрд дэмжлэг үзүүлэх дугуйлан, сургалт явуулах

Төвийн дарга: Д.Отгонцэцэг /Магистр/