Бизнесийн удирдлагын тэнхим

ОУУБИС-ийн Бизнесийн удирдлагын тэнхим 1996 оны 3-р сард Гэгээрлийн яамны №133 тоот тусгай зөвшөөрлөөр байгуулагдаж, хичээл бүрийн стандартыг заавар, зөвлөмжийн дагуу боловсруулан Эрдмийн зөвлөлөөр батлуулсны үндсэн дээр сургалтын үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн.

Үүсэн байгуулагдсанаасаа хойш 29 жилийн турш тэнхим нь чанартай сургалт, судалгааг тасралтгүй хэрэгжүүлж, 4,000 гаруй мэргэжилтэнг хөдөлмөрийн зах зээлд амжилттай бэлтгэн гаргасан бөгөөд 2026 онд үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэж байна. Тус тэнхимийн Бизнесийн удирдлага, Маркетинг, Санхүү, банк хөтөлбөрүүд магадлан итгэмжлэгдсэн.

Бизнесийн удирдлагын тэнхим 2025–2026 оны хичээлийн жилд Бизнесийн удирдлага, Маркетинг, Санхүү-банк, Нягтлан бодох бүртгэл, Үйлдвэрлэлийн менежмент гэсэн таван бакалаврын чиглэл, түүнчлэн магистрын нэг болон докторын нэг хөтөлбөрөөр сургалт явуулж, суурь мэдлэг, хэрэглээний ур чадвар, судалгааны арга зүйг уялдуулсан сургалтын үр дүнг олгож байна. Олон улсын түвшний хамтын ажиллагааны хүрээнд тэнхим нь БНСУ, ОХУ, БНХАУ болон бусад улсын их дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулан, 1996 оноос хойш 100 гаруй байгууллага, их сургуулийн түнштэй сургалт, судалгаа, бизнесийн чиглэлээр өргөн хүрээтэй хамтарч иржээ.

Оюутан төвтэй бодлогын дагуу жил бүр дараах уламжлалт арга хэмжээг зохион байгуулдаг. Үүнд:

      • Хувь хүний хөгжлийн сургалт
      • Шинэ оюутан хүлээн авах үйл ажиллагаа
      • Оюутны эрдэм шинжилгээний хурал
      • Оюунлаг оюутан эрдэм шинжилгээний дугуйлан
      • Залуу маркетер
      • Мэргэжил сурталчлах өдөрлөг
      • Төгсөгчдийн уулзалт
      • Урлаг, спортын арга хэмжээ
      • Эдгээр үйл ажиллагаа нь оюутнуудын академик чадамж, мэргэжлийн харилцаа, манлайлал, нийгмийн оролцоог дэмжих зорилгоор ажиллаж байна.

        Бизнесийн удирлагын тэнхим нь цаашид сургалтын хөтөлбөрийн нотолгоонд суурилсан шинэчлэлийг хэрэгжүүлж, судалгааны чадамжийг бэхжүүлэн хамтын судалгааг өргөтгөж, байгуулга их сургуулийн холбоосыг гүнзгийрүүлснээр нутагшсан мэдлэг, инновац, ажил эрхлэлтэд суурилсан бодит нөлөө бүхий түншлэлийг тэлэх стратегийн зорилт тавин ажиллаж байна.

Профессор багш нар

Ө.Энхтуяагэрэл

Тэнхимийн эрхлэгч

Б.Бүжидмаа

Ахлах багш

Ph.D Х.Сэлэнгэ

Дэд профессор

Kim Kyung Cheol

Багш

Ph.D. М.Довууч

Эдийн засаг, Бизнесийн сургуулийн захирал

Ц.Батзаяа

Ахлах багш

Ph.D Г.Жаргал

Ахлах багш

Б.Галхүү

Багш

Сургалт явуулж буй хөтөлбөрүүд

Хөтөлбөрийн индекс: 041201
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 122кр
Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр
Санхүү, банкны бакалаврын хөтөлбөрийн суралцахуйн үр дүн нь:

Санхүүгийн онол ба мөнгөний эдийн засаг, корпорацийн санхүү, санхүүгийн зах зээл ба хэрэгслийн мэдлэгийг интеграцлан IFRS-д нийцсэн тайланг мэргэжлийн түвшинд шинжилж үнэлэх, цаг хугацааны үнэ цэнэ, NPV/IRR, WACC зэрэг загвар болон эконометрикийн аргачлалд тулгуурлан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шийдвэр гаргах, банкны үйл ажиллагаа болон зээлийн эрсдэлийг таньж удирдах, үүсмэл хэрэгслээр хамгаалах стратеги хэрэглэх, зохицуулалт ба ёс зүйн нийцлийн шаардлагыг мөрдөх, дижитал өгөгдөл, аналитик болон финтекийг үр ашигтай ашиглан үнэ цэн нэмэх шинэчлэл хийх, мэргэжлийн бичгийн ба аман харилцааг хэрэгжүүлэх, олон талт оролцогчидтой хамтран ажиллаж манлайлах, насан туршийн суралцахуйг хэрэгжүүлэх чадамжийг төлөвшүүлэхэд чиглэнэ.

Ажлын байр
      • Зээлийн шинжээч
      • Эрсдэлийн шинжээч
      • Санхүүгийн шинжээч
      • Хөрөнгө оруулалтын судалгааны туслах
      • Харилцагчийн менежер
      • Зээлийн менежер
      • Эрсдэлийн менежер
      • Банкны бүтээгдэхүүний менежер
      • Дата/BI шинжээч
      • Эрсдэлийн захирал
      • Санхүүгийн захирал
      • Хөрөнгө оруулалтын захирал
      • Салбарын захирал
Хөтөлбөрийн индекс: 041401
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 122кр
Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр
Маркетинг бакалаврын хөтөлбөрийн суралцахуйн үр дүн нь:

Хэрэглэгчийн зан төлөв ба зах зээлийн судалгаанд суурилан сегментчлэл, брэндийн удирдлага, маркетингийн иж бүрдэл, нэгдмэл маркетингийн харилцаа (IMC) болон дижитал маркетинг ба аналитикийн стратегийг боловсруулж, хэрэгжүүлэн, үр нөлөөг нь хэмжиж оновчлон талуудын үнэт зүйлийг хүндэтгэсэн ёс зүйтэй, тогтвортой шийдвэр гаргах, мэргэжлийн харилцааг үр нөлөөтэй хэрэгжүүлэх чадамжид бүрдүүлэхэд чиглэнэ.

Ажлын байр
      • Маркетингийн туслах/зохицуулагч
      • Брэндийн туслах
      • Дижитал маркетингийн туслах
      • Контент бүтээгч
      • Сошиал медиа зохицуулагч
      • Зах зээлийн судалгааны шинжээч
      • Трэйд маркетинг/мерчандайзингийн зохицуулагч
      • Ивэнт/PR менежер
      • Брэнд менежер
      • Бүтээгдэхүүний маркетингийн менежер
      • Дижитал маркетингийн менежер
      • Контент маркетингийн менежер
      • Сошиал медиа менежер
      • Маркетингийн шинжээч
      • Маркетингийн хэлтсийн дарга
      • Брэнд хариуцсан захирал
      • Суваг хариуцсан захирал
      • Идэвхжүүлэт, PR захирал
      • Хэрэглэгчийн төвийн захирал
      • Бизнес нэгжийн ерөнхий менежер
Хөтөлбөрийн индекс: 041301
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 122кр
Гүнзгийрүүлэн судлах чиглэл:
  • Санхүүгийн менежмент
  • Маркетингийн менежмент
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Бизнесийн удирдлагын онолын мэдлэг, мэргэжлийн мэдээлэл ашиглан судалгаа шинжилгээ хийх, үнэлгээ дүгнэлт өгөх, эдийн засгийн сэтгэлгээтэй, бизнес төлөвлөгөө боловсруулах чадвартай хамт олныг удирдан манайлагч мэргэжилтэн бэлтгэнэ.

Ажлын байр
      • Төслийн менежер
      • Дунд шатны менежер
      • Төслийн ажилтан
      • Төлөвлөлтийн менежер
Хөтөлбөрийн индекс: 041203
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 122кр
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, орчин үеийн санхүүгийн шинжлэх ухааны онол, арга зүйд суурилан судалгаа шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай, санхүүгийн ёс зүйтэй, төлөвшсөн зөв хүнийг бэлтгэн гаргана.

Ажлын байр

      • Нягтлан бодогч
      • Эдийн засагч
      • Зээлийн эдийн засагч
      • Санхүүгийн шинжээч
      • Банкны аудитор
      • Зах зээл судлаач
      • Эрдэм шинжилгээний ажилтан
      • Санхүүгийн байгууллагад эдийн засагч
Хөтөлбөрийн индекс: 041302
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 122кр
Гүнзгийрүүлэн судлах чиглэл:
  • Үйлдвэрлэлийн менежмент
  • Хүний нөөцийн менежмент
Үйлдвэрлэлийн менежмент бакалаврын хөтөлбөрийн суралцахуйн үр дүн нь:

Үйл ажиллагаа ба үйлдвэрлэлийн стратеги, процессын зураглал, тасралтгүй сайжруулалт, хүчин чадал, материал, ажлын урсгалын төлөвлөлт, хуваарилалтын хяналт, нийлүүлэлтийн сүлжээ ба логистикийн оновчлол, чанарын удирдлага, найдвартай ажиллагаа, өртөг, үр ашгийн шинжилгээ болон дижитал аналитикт тулгуурлан нотолгоонд суурилсан шийдвэр гаргах, хөдөлмөрийн аюулгүй байдал ба тогтвортой үйлдвэрлэлийг хангах, төслийг удирдан багийг манлайлах, харилцааг үр нөлөөтэй хэрэгжүүлэх чадамжийг эзэмшсэн байх явдал юм.

Ажлын байр
      • Үйлдвэрлэл, үйл ажиллагааны зохицуулагч
      • Нийлүүлэлтийн сүлжээ/логистикийн зохицуулагч
      • Чанарын хяналтын шинжээч/техникч
      • Нөөц ба материалын шинжээч
      • Засвар, тоног төхөөрөмжийн төлөвлөгч
      • Үйл ажиллагааны менежер
      • Эрэлт-нийлүүлэлтийн шинжээч
      • Чанарын менежер
      • Худалдан авалтын мэргэжилтэн
      • Ложистик / агуулахын менежер
      • Үйлдвэрийн менежер
      • Нийлүүлэлтийн сүлжээний менежер / захирал
      • Чанарын захирал
      • Үйл ажиллагаа хариуцсан захирал
Хөтөлбөрийн индекс: 041101
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 122р
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Байгууллагын санхүү бүртгэлийн үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн гүйцэтгэх, хэрэгжүүлэх мэргэжлийн ёс зүйтэй нягтлан бодогчийг бэлтгэнэ.

Ажлын байр
      • Төрийн үйлчилгээний байгууллагад нягтлан бодогч
      • Бизнесийн байгууллагад нягтлан бодогч
      • Банк, санхүү, даатгалын байгууллагад нягтлан бодогч
      • Мэргэжлийн хяналтын байцаагч
      • Аудитын газар туслах аудитор, мэргэжилтэн
      • Санхүүгийн байгууллагад мэргэжилтэн
Хөтөлбөрийн индекс: 041101
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 60кр
Суралцах хугацаа: 2-2.5 жил
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Байгууллагын санхүү бүртгэлийн үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн гүйцэтгэх, хэрэгжүүлэх мэргэжлийн ёс зүйтэй нягтлан бодогчийг бэлтгэнэ.

Ажлын байр
      • Төрийн үйлчилгээний байгууллагад нягтлан бодогч
      • Бизнесийн байгууллагад нягтлан бодогч
      • Банк, санхүү, даатгалын байгууллагад нягтлан бодогч
      • Мэргэжлийн хяналтын байцаагч
      • Аудитын газар туслах аудитор, мэргэжилтэн
      • Санхүүгийн байгууллагад мэргэжилтэн

Оюутан хөгжүүлэх хөтөлбөрүүд

  • Хувь хүний хөгжлийн сургалт/li>
  • Оюутны эрдэм шинжилгээний хурал
  • Оюунлаг оюутан ЭШ-ний дугуйлан
  • Маркетер
  • Мэргэжил сурталчлах өдөрлөг
  • Урлаг, спортын арга хэмжээ