Нийгмийн ажлын тэнхим

Нийгмийн ажлын тэнхим нь ОУУБИС-ийн Ерөнхий захирлын 2013 оны 09 дүгээр сарын 01 өдрийн №100 тоот тушаалаар байгуулагдан “Нийгмийн ажил” мэргэжлээр сургалт явуулж байна. Манай сургуулийн “Нийгмийн ажил” хөтөлбөр нь хөгжингүй орны жишгээр нийгмийн халамж, хамгааллын хүрээнд:

      • Хүүхэдтэй ажиллах нийгмийн ажил
      • Нийгмийн халамж, үйлчилгээгээр мэргэшүүлэн бакалаврын түвшинд оюутан сурган төгсгөдөг.

Бидний уриа

ХАМТЫН ОРОЛЦОО-ИДЭВХ-ЧАРМАЙЛТ

Манай профессор багш нар гэр бүл судлал, хүүхэд судлал, нийгмийн халамж судлалын чиглэлээр ном бүтээл гаргах, судалгаа шинжилгээ хийдэг. Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутны оролцоог идэвхжүүлэх, багш нарын чадварыг байнга нэмэгдүүлэх зорилгоор БНСУ-ын Сөүлийн Эмэгтэйчүүдийн их сургууль ОХУ-ын Дорнод Сибирийн Удирдлага Технологийн Их сургуулийн Нийгмийн ажлын тэнхимүүдтэй хамтран ажиллаж “Багш, оюутны туршлага солилцох хөтөлбөр”-ийг жил бүр зохион байгуулж ажилладаг.

Тэнхимийн дэргэд оюутны “Сайн дурын нийгмийн үйчилгээний төв”-ыг бусад их дээд сургуулиудын түшиц төв болгох зорилготой ажиллаж байна. Манай тэнхимийн “Нийгмийн ажил” мэргэжлээр төгсгөн гаргасан 100 гаруй төгсөгчид Монгол улсын Хөдөлмөр, Нийгмийн халамжийн ерөнхий газар, түүний харъяа газрууд, аймаг, дүүрэг, сум, хорооны нийгмийн хөгжлийн болон нийгмийн халамжийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан, бусад төрийн бус байгууллага, Олон улсын байгууллагуудад ажилладаг.

Профессор багш нар

Ph.D Б.Сүх-Очир

Тэнхимийн эрхлэгч

Kim Jae Sun

Багш

Д.Мягмарсүрэн

Ахлах багш

Ц.Энхтүвшин

Багш

Сургалт явуулж буй хөтөлбөрүүд

Хөтөлбөрийн индекс: 092301
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 123 кр
Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Хувь хүн, хүүхэд, гэр бүл, олон нийтэд нийгмийн суурь үйлчилгээг хүргэх мэдлэг чадварт суралцсан, нийгмийн бодлого, хөтөлбөрүүдэд дүн шинжилгээ хийж ажиллах, үйлчлүүлэгчид тулгамдсан асуудлыг оновчтой тодорхойлох, төлөвлөх, үйлчилгээний үр дүнг үнэлэх чадвартай, мэргэжлийн өндөр ёс зүйд суурилсан харилцаа, хандлагатай, багаар ажиллах дадал эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэнэ.

Ажлын байр
      • Хөдөлмөр, Нийгмийн халамжийн ерөнхий газар, түүний харьяа газрууд
      • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, түүний харьяа газрууд
      • Нийслэлийн хөдөлмөр, халамжийн газар
      • Нийслэлийн хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар
      • Аймаг, дүүрэг, сум, хорооны нийгмийн хөгжлийн болон нийгмийн халамжийн ажилтан
      • Сургуулийн нийгмийн ажилтан
      • Олон улсын байгууллага (Гүүд Нейбарс, Дэлхийн зөн гэх мэт)