Эрдэм шинжилгээ, багшийн хөгжлийн алба

Ph.D Г.Гэрэлмаа

Албаны дарга

ОУУБИС нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн их сургууль болох зорилтын хүрээнд орчин үеийн их дээд сургуулийн хөгжлийн жишгийг даган хөгжих зайлшгүй шаардлага байна. Их дээд сургууль нь сургалтын үйл ажиллагааны чиглэлээс судалгааны сургууль болох зорилтыг хэрэгжүүлж буй өнөө үед бид мөн судалгаа шинжилгээ, инновацийн тогтолцоогоо хөгжүүлэх замаар сургалт, судалгааны сургууль болон хөгжих зорилт дэвшүүлж байна.

Судалгааны сургууль нь судалгааны үр дүнг сургалтаар дамжуулан шинэ бүтээгдэхүүн бий болгох, мөн технологи дамжуулах замаар сургалт-судалгаа-бизнесийн үйл ажиллагааг хослуулах судалгаа шинжилгээний ажлын үр дүнг сургалтад нэвтрүүлэх улмаар судалгаанд суурилсан сургалтыг хөгжүүлэх хэлбэрээр хөгжиж байна. Иймд бид сургалт судалгаа, бизнесийг холбосон үйл ажиллагааг явуулах, мөн багшийг хөгжүүлэх дараах 8 зорилтыг дэвшүүлж байна.

      • Эрдэм шинжилгээ, судалгаа инновацийн бодлого, төлөвлөгөө, хяналт, үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх
      • Багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны хүрээг өргөжүүлэх замаар судалгаанд суурилсан сургалтыг хөгжүүлэх
      • Эрдэм шинжилгээ, судалгаа инновацийг хөгжүүлэх санхүүгийн оновчтой эх үүсвэрийг бий болгох
      • Судалгаа инновацийг хөгжүүлэх орчинг бүрдүүлэх
      • Оюутны эрдэм шинжилгээ судалгааны ажлын хүрээг өргөжүүлэх
      • Профессор багш нарын мэргэжил заах арга зүйн чадамжийг дээшлүүлэх
      • Багшийн хөгжлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах
      • Багшийн хөгжлийн төвийн бодлогын баримт бичгийг боловсруулж, тогтолцоо болгон хэвшүүлэх

ОУУБИС-ийн эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэл (2022-2030 он)

Тус сургуулийн шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэлийг “Чингис хаан судлал ба Монгол-Солонгосын харилцааны асуудлууд” (бүх чиглэлийн судлал) гэж тодорхойлж байна.

Үүний үндэслэл нь:

  • МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Чингис Хаан судлалыг Монгол судлалын тэргүүлэх чиглэл болговоос зохино” хэмээсэн чиглэл (2022.08.26)
  • ОУУБИС-ийн Удирдах Зөвлөлийн дарга И Хын Сүний “Монголын нэрт эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй Чингис Хаан судлалын хүрээлэнг байгуулан, дэлхийн түвшингийн хүрээлэн болтол нь хөгжүүл” гэсэн удирдамж (2018-12-29)-ийг тус тус баримтлав.

2.1. Эдийн засаг, бизнесийн сургуулийн шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэл

      • Байгууллагын өрсөлдөх чадварын судалгаа, шинжилгээ
      • Байгууллагын менежментийн тулгамдсан асуудлуудын судалгаа
      • Монголын аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварын судалгаа

2.2. Хууль зүйн сургуулийн шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэл

      • Харьцуулсан эрх зүйн судалгаа

2.3. Инженер, хөдөө аж ахуйн сургуулийн шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэл

      • Их өгөгдлийн боловсруулалтын судалгаа
      • Хиймэл оюун ухааны судалгаа
      • Урлаг судлал
      • Соёл судлал
      • Дизайн технологи
      • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийх модлог ургамлын тарьц, суулгацыг нутагшуулан ургуулах дэвшилтэт технологийн судалгаа

2.4. Хүмүүнлэг, Нийгмийн ухааны сургуулийн шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэл

      • Монгол, солонгос хэл, соёл, түүхийн харьцуулсан судалгаа
      • Монгол, англи хэл, соёл, түүхийн зэрэгцүүлсэн судалгаа
      • Боловсрол судлал
      • Гэр бүл судлал
      • Нийгмийн халамж судлал

2.5. Сувилахуйн сургуулийн шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэл

      • Монгол сувилагч нарын цогц чадамжийг тодорхойлох судалгаа
      • Өвчтөний аюулгүй байдлын талаарх сургалт, судалгаа /эмнэлгүүдтэй хамтарсан/
      • Сувилахуйн сургуулийн оюутнуудын сурах явц дахь хувь хүний үнэ цэн болон мэргэжлийн ёс зүйн өөрчлөлтийн талаарх судалгаа
      • Сувилахуйн оюутнуудын эмнэл зүйн дадлагаас үүдэлтэй стрессийг тодорхойлох судалгаа

Доктор, профессорын бүртгэл, мэдээллийн сан