ТАЛАРХАЛ
Эрдэм шинжилгээ, багшийн хөгжлийн албаны судлаач, доктор С.Энх-Амгалан нь их сургуулийн судалгааны их сургууль болон хөгжих хэтийн зорилго, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын үйл ажиллагааг төгөлдөржүүлэх зорилтыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.Тэрбээр
“Snow, ice and permafrost landscapes as ‘frozen commons’: Examples from northern Mongolia” сэдэвт судалгааны бүтээлээ Scopus, Web of Science SCI бүртгэлтэй “Environmental Research Letters (ERL)” олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хамтран зохиогчоор,
мөн “Ecological Problems in the Mining Areas of Gobi” сэдэвт судалгааны бүтээлээ Scopus бүртгэлтэй олон улсын хурлын эмхэтгэлд нэгдүгээр зохиогчоор тус тус хэвлүүлэн, хамт олноо манлайлсан амжилт гаргалаа.
Танд эрдэм шинжилгээ, судалгааны салбарт гаргасан бодит хувь нэмэр, амжилтад нь баяр хүргэж, цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

