30 ЖИЛИЙН ОЙГ УГТСАН САГСАН БӨМБӨГ БОЛОН ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Энэхүү тэмцээнд хамгийн анхны төгсөгчдийн багийг 3 ангиллаар зохион байгууллаа. 1997-2010 оны төгсөгчид, 2011-2025 оны төгсөгчид, Магистр, докторын хөтөлбөрийн төгсөгчид гэсэн ангиллаар зохион байгуулж нийт 40 гаруй баг оролцож нөхөрсөг тоглолтыг зохион байгууллаа. Мөн ОУУБИС-ийн төгсөгчдөд зориулсан хөл бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж нийт 8 баг тамирчид өрсөлдөж нөхөрсөг тоглолт хийлээ. Төгсөгчид удаан уулзаагүй анги хамт олонтойгоо уулзаж, анги хамт олныхоо багийг дэмжиж дурсамжтай өдрүүдийг өнгөрөөлөө.
