Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль(ОУУБИС)-ийн Солонгос судлалын хүрээлэн нь өнгөрсөн хугацаанд Монгол дахь солонгос судлал болон солонгос хэлний боловсролын хөгжил, дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд өдгөө БНСУ-ын Боловсролын яамнаас жил бүр зарладаг “Их сургуулийг түшиглэн солонгос судлалыг хилийн чанадад хөгжүүлэх төсөл”-ийг 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Уг төслийн хүрээнд 3 сарын 14-нд БНСУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жил, ОУУБИС байгуулагдсны 30 жилийн ойд зориулан "СОЛОНГОСЫН ГАДААД БОДЛОГО БА ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА” сэдэвт Олон Улсын Эрдэм Шинжилгээний Хурал(ОУЭШХ)-ыг ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнтэй хамтран амжилттай зохион байгууллаа. ОУУБИС-ийн ерөнхий захирал Кан Юу Ёль, БНСУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ы элчин зөвлөх Кан Хён Чоль, ШУА-ын ОУСХ-ийн захирал Д.Золбоо нар мэндчилгээ дэвшүүллээ. Мөн МУ-аас БНСУ-д суух анхны бүрэн эрхт элчин сайд асан П.Үржинлхүндэв хоёр орны өнгөрсөн 35 жилийн харилцаа хамтын ажиллагааг дүгнэн танилцуулсан юм. Тус хуралд гадаадаас ОХУ-ын ШУА, БНСУ-ын Хангүг Гадаад судлалын их сургууль, Зүүн Хойд Азийн Түүхийн сан, Японы Рицүмэйкан ИС, БНХАУ-ын Шанхайн их сургууль, Вьетнамын Нийгмийн ШУА, дотоодоос МУИС - Олон улс судлалын тэнхим, Ази судлалын тэнхим, Зүүн Хойд Азийн аюулгүй байдал, стратеги судлалын хүрээлэн, ШУА - Олон улс судлалын хүрээлэнгээс эрдэмтэн, судлаачид оролцож хамгийн сүүлийн шинэлэг судалгааны үр дүнгээ танилцууллаа. Мөн энэ үеэр "Солонгос орон судлал" номын нээлт болж, номын ач холбогдол, агуулгыг нийтэд түгээв.