СУВИЛАХУЙН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Д.ДУЛАМСҮРЭН ОЛОН УЛСЫН СЭТГҮҮЛД ЭЭЛЖИТ БҮТЭЭЛЭЭ ХЭВЛҮҮЛЭН ГАРГАЛАА
ОУУБИС-ийн Сувилахуйн сургуулийн захирал Д.Дуламсүрэн / RN, Ph.D / багшийн судалгааны баг "A descriptive analysis of nurses’ self-reported mental health symptoms during the COVID-19 pandemic: An international study" сэдэвт судалгааны ажлаа International Nursing Review сэтгүүлд ээлжит бүтээлээ хэвлүүлэн гаргалаа.Судалгааны ажлыг DOI дугаарын бүртгэл бүрэн хийгдсэний дараа http://dx.doi.org/10.1111/inr.13099 холбоосоор бүх бүртгэлтэй сангуудаас татаж авч уншиж болно.
Энэхүү судалгааны баг нь The Global Consortium of Nursing and Midwifery Studies’
(GCNMS) гэсэн баг 2020 онд New York их сургуулийн Rory Meyers-ийн сувилахуйн сургуулийн Профессор Allison Squires энэхүү ажлын эхлүүлсэн ба Д.Дуламсүрэн багшийн Докторын удирдагч багш Dr. Tae Wha Lee азийн орнуудыг ахлан хамтарч ажилласан юм. Удирдагч багшийнхаа санал болгосноор энэ багт судлаачаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 оноос New York их сургуулиас ёс зүйн зөвшөөрөл авч асуумжаа боловсруулах, орон орны хэл дээр орчуулах, системд хэлний сонголтыг оруулах дахин найдвартай байдлыг шалгах гэх мэт ажилууд хийгдэж 2021 оноос АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн НЭМ-ийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Я.Энхжаргал хамтран судалгааг хийж бүтээлээ хэвлүүлэн гаргалаа.
Судалгааны багт халуун баярыг хүргэе
Эрдэм судлалын ажил нь арвин баялаг байх болтугай