СУДЛААЧ ОЮУТНУУД БНСУ-ЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХҮРЭЭЛЭНД ЗОЧИЛЛОО
  • By iuuadmin
  • 2025-01-11
  • No Comments

СУДЛААЧ ОЮУТНУУД БНСУ-ЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХҮРЭЭЛЭНД ЗОЧИЛЛОО

Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Хууль зүйн сургууль, Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн судлаач оюутнууд БНСУ-ын Хууль тогтоомжийн хүрээлэнд зочилж тус хүрээлэнгийн хууль тогтоомжийн орчуулгын төв, номын сан, медиа студи, эрдэм шинжилгээ судалгааны үйл ажиллагаатай танилцлаа.
Тус хүрээлэн нь 1989 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогоор 60 гаран хууль зүйн доктор зэрэгтэй судлаачид эрдэм шижилгээ судалгааны ажил гүйцэтгэн ажилдаг төрийн өмчийн байгууллага юм.