БНСУ-Д ОЮУТНЫ ХАМТАРСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • By iuuadmin
  • 2025-01-07
  • No Comments

БНСУ-Д ОЮУТНЫ ХАМТАРСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн “СУДЛААЧ ОЮУТАН ТӨСӨЛ”, “СОЛОНГОСЫН ЭРХ ЗҮЙ” нэмэлт хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн Хууль зүйн сургууль, БНСУ-ын Соншинь их сургуулийн Хууль зүйн сургуультай хамтран “МОНГОЛ-СОЛОНГОСЫН ХАРЬЦУУЛСАН ЭРХ ЗҮЙ” сэдэвт хоёр дахь удаагийн оюутны эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр БНСУ-ын Соншинь их сургуулийн байранд зохион байгууллаа.
Хурлыг нээж Соншинь их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн доктор Хван Тэ Хи, Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор О.Амарсанаа нар үг хэлэв.
Хурлыг Соншинь их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн доктор Ким Сэ Жүнь даргалж хууль зүйн доктор, профессор Квон Хёнь Хаг, хууль зүйн доктор О.Амарсанаа нар чиглүүлэгчээр ажиллав.
Оюутнууд солонгос, англи хэлээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Оюутны илтгэл:
“БНСУ-ын байгаль орчны эрх зүйн тогтолцоо ба уур амьсгалын өөрчлөлт” Соншинь их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан И Юн Гён, Шинь Су Минь
“БНСУ-ын хар тамхины тухай хууль тогтоомжийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал ” Соншинь их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан Ма Жи Ёнь, Ким Ха Инь
”Цахим орчны бэлгийн гэмт хэргийн эрх зүйн зохицуулалтын өөрчлөлт ба ирээдүй” Соншинь их сургуулийн оюутан Ким Ми Жон, И Су Ён Пак Жи Минь
Хэлэлцүүлэгч:
Ө.Хулан, Ц.Эмүжин, Б.Номин, Э.Буянхишиг, Б.Урангоо(ОУУБИС-ийн Хууль зүйн сургууль)
”Зөвшөөрөлгүй амьтан тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага ноогдуулсан захиргааны актын хүчин төгөлдөр байдал” солонгос хэлээр илтгэлийг Б.Номин, О. Номин-Эрдэнэ Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн судлаач оюутан(ОУУБИС-ийн Хууль зүйн сургууль)
“Зохиогчийн эрхийг зөрчсөн эсэх тухай АНУ-ын шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ” англи хэлээр илтгэлийг Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн судлаач оюутан Н.Дөлгөөн, У.Нямгэрэл(ОУУБИС-ийн Хууль зүйн сургууль)
“Монгол Улсын авлигын гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт” солонгос хэлээр илтгэлийг Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн судлаач оюутан Б.Урангоо, Б.Буянхишиг(ОУУБИС-ийн Хууль зүйн сургууль)
Хэлэлцүүлэгч:
Ким Ю Бинь, Им Хёнь Жон, Ким Еэ Жи, Минь Бу Гён(Соншинь их сургуулийн Хууль зүйн сургууль)