СУРГУУЛИЙН СҮЛД ДУУНЫ ТЭМЦЭЭНИЙ ДҮН ГАРЛАА
Сургуулийн сүлд дууг дуулах уралдааны дүн гарч ялагчид тодорлоо.2024.11.18-2024.12.06-ны хооронд гурван долоо хоногийн хугацаанд үргэлжилсэн тус тэмцээн маань амжилттай өндөрлөж нийт дөрвөн байр шалгаруулснаас Сувилахуйн тэнхим 1-р байр, Эрхзүйн тэнхим 2-р байр, Аялал жуулчлал менежментийн тэнхимийн хамт олон 3-р байр эзэлсэн бол тусгай байрт эрхзүй болон компьютерын тэнхимийн хамтарсан баг шалгарч шагналаа гардан авлаа. Сургуулийнхаа нэгэн сайхан дурсамжыг хамтдаа бүтээсэн оюутнууд болон багш нартай баярлалаа.


