СУДАЛГААНЫ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • By Bayarsaikhan Mendsaikhan
  • 2024-11-27
  • No Comments

СУДАЛГААНЫ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгээс хэрэгжүүлдэг Судлаач оюутан төслийн ээлжит Судалгааны семинар зохион байгуулагдлаа. Хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор О.Амарсанаагаар удирдуулан нийт 12 Судлаач оюутан гүйцэтгэж буй судалгааны ажлын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэв. Тус арга хэмжээнд Эрх зүйн тэнхимийн оюутнууд идэвхтэй оролцож асуулт асууж хэлэлцүүлэг өрнүүллээ. Судлаач оюутнуудын хэлэлцүүлсэн илтгэл:

Н.Дөлгөөн “Насанд хүрээгүй хүүхдэд бүх насаар нь хорих ял оноосон АНУ-ын шүүхийн шийдвэр” ICC Б.Билгүүн “Олон улсын эрүүгийн шүүхийн тогтолцоо”

Б.Урангоо “Ажилтанд мэдэгдэлгүй ажлаас халах, ажлаас халагдсаны тэтгэмж төлөөгүй нь үндсэн эрхийг зөрчсөн эсэх гомдлыг шийдвэрлэсэн БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дүгнэлт”

Б.Шинэгэрэл “Ахлах сургуулийн дүрэмт хувцас өмссөн насанд хүрэгчдийн бичлэгийг интернет орчинд байршуулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийдвэр үндсэн эрх зөрчсөн эсэх гомдлыг шийдвэрлэсэн БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дүгнэлт”

Б.Номин “Хорих байрны уулзалтын өрөөнд шилэн тусгаарлах хаалт, чанга яригч төхөөрөмж зэргийг байрлуулсан нь үндсэн эрхийг зөрчсөн эсэх талаарх гомдлыг шийдвэрлэсэн БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дүгнэлт”

Б.Алтанцэцэг “Зохигчид үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг харилцан шилжүүлэхдээ Бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн нь хүчин төгөлдөр эсэх маргааныг шийдвэрлэсэн Монгол Улсын шүүхийн шийдвэр”

О.Номин-Эрдэнэ “Орон нутгийн өмчийг хувьчлах жагсалтад оруулснаар хувьчлагдсан гэж үзэх эсэх мөн засаг дарга өмнөх засаг даргын гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэг хүлээх эсэх маргааныг шийдвэрлэсэн Монгол Улсын шүүхийн шийдвэр”

Э.Буянхишиг “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэрэгт ял оногдуулсан тухай Монгол Улсын шүүхийн шийдвэр”

Б.Сарангоо “Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэрэгт хорих ял оногдуулсан тухай Монгол Улсын шүүхийн шийдвэр”

У.Нямгэрэл “Эрүү шүүлт тулгаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт ял оногдуулсан тухай Монгол Улсын шүүхийн шийдвэр”

Ц.Эмүжин “Албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учирсан хохиролыг нөхөн төлүүлж шийдвэрлэсэн Монгол Улсын шүүхийн шийдвэр”

Б.Барсболд “Улсын байцаагчийн илт хууль бус актыг хүчингүйд болгож шийдвэрлэсэн Монгол Улсын шүүхийн шийдвэр”

Судлаач оюутнуудынхаа эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь амжилт хүсье.