Элсэгчдэд тавигдах шаардлага: ЭЕШ-ын босго оноо 410 буюу түүнээс дээш байна.
Элсэхээр бүртгүүлэх: Манай сайтын “Элсэлтийн бүртгэл” хэсгээр орж онлайнаар бүртгүүлнэ.
Суралцах эрх авах: Элсэлтийн босго оноог давсан тохиолдолд “Суралцах гэрээ” байгуулна.
Тэтгэлэг: Шинээр элсэгч нь дараах тэтгэлэгүүдэд хамрагдах боломжтой:
- ЭЕШ-ийн оноо 500-750 авсан бол 30-60% сургалтын тэтгэлэг 1 улирал
- ЭЕШ-ийн оноо 750-800 авсан бол 70-80% сургалтын тэтгэлэг 1 улирал
- Улсын хэмжээний олимпиадад 1-6 байр эзэлсэн бол 80-100% сургалтын тэтгэлэг 1 улирал
- Аймаг, дүүргийн хэмжээний олимпиадад 1-6 байр эзэлсэн бол 80-100% сургалтын тэтгэлэг 1 улирал
- Харьяа Улаанбаатар бүрэн дунд төгссөн элсэгч 50%, ЭЕШ-ийн оноо нь 600-аас дээш бол 100% сургалтын тэтгэлэг 1 улирал
- Спортын 1-3 зэрэгтэй бол 20-40% сургалтын тэтгэлэг 1 улирал
- Төрсөн ах, эгч дүүс бол 2 оюутан 20%, 3 оюутан 50% сургалтын тэтгэлэг 1 улирал
- ОУУБИС төгсөгчийн төрсөн хүүхэд 30% сургалтын тэтгэлэг 1 улирал
Дэлгэрэнгүй мэдээлэл: Сайтын “Элсэлт” хэсгээс үзнэ үү.