Deprecated: Elementor\Scheme_Typography is deprecated since version 2.8.0! Use Elementor\Core\Schemes\Typography instead. in /home/ubedumn/public_html/wp-includes/functions.php on line 5515

Нийгмийн ажлын тэнхим

Нийгмийн ажлын тэнхим нь ОУУБИС-ийн Ерөнхий захирлын 2013 оны 09 дүгээр сарын 01 өдрийн №100 тоот тушаалаар байгуулагдан “Нийгмийн ажил”  мэргэжлээр сургалт явуулж байна. Манай сургуулийн “Нийгмийн ажил”  хөтөлбөр нь хөгжингүй орны жишгээр нийгмийн халамж, хамгааллын хүрээнд:

  • Хүүхэдтэй ажиллах нийгмийн ажил
  • Нийгмийн халамж, үйлчилгээгээр мэргэшүүлэн бакалаврын түвшинд оюутан сурган төгсгөдөг.

Бидний уриа
ХАМТЫН ОРОЛЦОО-ИДЭВХ-ЧАРМАЙЛТ

Манай профессор багш нар гэр бүл судлал, хүүхэд судлал, нийгмийн халамж судлалын чиглэлээр ном бүтээл гаргах, судалгаа шинжилгээ хийдэг. Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутны оролцоог идэвхжүүлэх, багш нарын чадварыг байнга нэмэгдүүлэх зорилгоор  БНСУ-ын Сөүлийн Эмэгтэйчүүдийн их сургууль ОХУ-ын Дорнод Сибирийн Удирдлага Технологийн Их сургуулийн Нийгмийн ажлын тэнхимүүдтэй хамтран ажиллаж “Багш, оюутны туршлага солилцох хөтөлбөр”-ийг жил бүр зохион байгуулж ажилладаг.

Тэнхимийн дэргэд оюутны “Сайн дурын нийгмийн үйчилгээний төв”-ыг бусад их дээд сургуулиудын түшиц төв болгох зорилготой ажиллаж байна. Манай тэнхимийн “Нийгмийн ажил” мэргэжлээр төгсгөн гаргасан 100 гаруй төгсөгчид Монгол улсын Хөдөлмөр, Нийгмийн халамжийн ерөнхий газар, түүний харъяа газрууд, аймаг, дүүрэг, сум, хорооны нийгмийн хөгжлийн болон нийгмийн халамжийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан, бусад төрийн бус байгууллага, Олон улсын байгууллагуудад ажилладаг.

Профессор багш нар

Тэнхимийн эрхлэгч, доктор Б.Сүх-Очир

Ахлах багш Д.Мягмарсүрэн

Багш Kim Jae Sun

Багш Ц.Энхтүвшин

Багш Г.Цэцэгмаа

Сургалт явуулж буй хөтөлбөр

Нийгмийн ажил