Deprecated: Elementor\Scheme_Typography is deprecated since version 2.8.0! Use Elementor\Core\Schemes\Typography instead. in /home/ubedumn/public_html/wp-includes/functions.php on line 5515

Сувилахуйн тэнхим

Сувилахуйн салбар 2007 онд 5 багш, 1 туслах ажилтан, 45 оюутантай сургалт эхэлж байсан бол өнөөдөр 8 багштай, 1 сургалтын менежертэй хамт олон  650 гаруй  бакалавр зэрэгтэй сувилагч  бэлтгэсэн байна. 2009 оноос сувилахуйн  дипломын зэрэгтэй сувилагч нарт зориулсан  шаталсан сургалтыг нээж 52 сувилагч сувилахуйн бакалаврын сургалтыг амжилттай төгссөн. Сувилахуйн тэнхимд Солонгос, Америк, Канад зэрэг сувилахуй өндөр хөгжсөн орноос ирсэн профессор багш нар ажиллахын зэрэгцээ онолын өндөр мэдлэгтэй, мэргэжлийн дадлага туршлагатай Монгол багш нар ажиллаж байна. 2018 оноос манай тэнхим сувилахуйн магистрын сургалтыг явуулж байна. 

Сувилахуйн үйл ажиллагаа нь хайр ба хүнлэг энэрэнгүй сэтгэлээр үйлчлүүлэгчийн эрүүл мэндийг дэмжих сахин хамгаалах, нөхөн сэргээх, амар тайван байлгахыг зорьдог. Манай тэнхимийн зорилго мэргэжлийнхээ мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, хариуцлагатай, зөв хандлагатай, бусдыг манлайлагч сувилагч бэлтгэхэд оршино.

2008 оноос эхлүүлсэн оюутан солилцооны хөтөлбөрт 60 гаруй оюутан хамрагдаж,  БНСУ-ын  Ёнсей, Чонбуг, Халлим, Илжи, Ча,  Бедиста  зэрэг эмнэлэг, сургуулиудад очиж танилцах дадлага хийж байна. БНСУ-ын Чонбуг, Халлим, Илжи, Ча, Ку-Шин, Назари сувилахуйн сургуулиудаас 100 гаруй оюутан манай тэнхимд ирж танилцах дадлагын хөтөлбөрт хамрагдсан.

Профессор багш нар

Сувилахуйн сургуулийн захирал, доктор Lee Won Hee

Тэнхимийн эрхлэгч Л.ДОНДООСҮРЭН

Доктор Б.БУЯНХИШИГ

Багш Б.ОЮУНБИЛЭГ

Доктор Ц.ОЮУНДАРЬ

Багш А.АМАРЖАРГАЛ

Дадлагажигч багш Б.ЛХАГВА-ЭМГЭН

Зочин профессор Hannah Mitter

Зочин профессор Anne Biro

Сургалт явуулж буй хөтөлбөрүүд

Сувилахуйн боловсролын төсөл, хөтөлбөр

  • ЭМЯ-аас 2012-2013 онд хэрэгжүүлсэн “Сувилагчийн анхан шатны бичиг баримтын хөтлөлт 450” төсөлд Сувилахуйн сургуулийн захирал У Га Шил төслийн удирдагчаар, багш Т.Саруултуяа, Б.Оюунбилэг нар орчуулагчаар ажилласан.
  • БНСУ-ын Ионсей Сувилахуйн Сургууль, Бангладеш Улсын Сувилахуйн сургуультай хамтарсан төсөлд профессор У Га Шил оролцож ажилласан.
  • БНСУ-ын Судалгааны сан, Солонгосын Чусон, МҮИС-тай хамтарсан “Сувилахуйн боловсрол, эрүүл мэнд нийгмийн халамжийн хөгжил”  2017-2022 төсөлд сувилахуйн тэнхмийн багш Т.Саруултуяа, Б.Оюунбилэг нар  ажилласан.

“Nursing Research” клуб

“Nursing Research” клубээс жил бүрийн 5-р сарын эхний долоо хоногт сувилахуйн лаборатори дахь багаж тоног төхөөрөмжийн хүрээнд сургуулийн нийт багш, ажилтан, бусад хөтөлбөрөөр суралцагч оюутнуудад  эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамруулж,  зөвлөгөө өгөхөөс гадна эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгааг тогтмол хийдэг.

Оюутнууд суралцаж байх хугацаандаа БНСУ-ын их дээд сургуулиуд, эмнэлгүүдэд оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж урт болон богино хугацааны дадлага хийдэг.

Сургалтын лабораториуд

  • Сувилахуйн ур чадварын лаборатори
  • Эх, хүүхдийн сувилахуйн лаборатори
  • Эрүүл мэндийн үнэлгээний лаборатори
  • Морфологийн лаборатори
  • Химийн лаборатори