Deprecated: Elementor\Scheme_Typography is deprecated since version 2.8.0! Use Elementor\Core\Schemes\Typography instead. in /home/ubedumn/public_html/wp-includes/functions.php on line 5515

Солонгос хэлний боловсролын тэнхим

Зорилго

Монгол Улс болон бусад улсад үйл ажиллагаа явуулж буй Солонгос хэлний боловсрол, сургалтын байгууллага, Солонгос хэл суралцаж буй иргэдэд Солонгос хэлний боловсролын үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн болон харилцааны өндөр ур чадвартай боловсон хүчин бэлтгэх

Зорилт

  • Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дундаас дээш түвшний мэдлэг, чадвар эзэмших
  • Боловсрол судлалын үндэс, сургалтын онол аргазүй, сэтгэл судлал, солонгос хэлний заах аргазүйн онол, практикийн мэдлэг, чадвар эзэмших
  • Солонгосын түүх, ёс заншил, Солонгос хүний сэтгэлгээний талаар мэдлэгтэй болохоос гадна нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн орчуулгын чадвар эзэмших
  • Төрөл бүрийн мэдээлэл, материал ашиглах, түүнийгээ боловсруулах, судалгаа, шинжилгээ хийх чадвар эзэмших
  • Нийгэм, хамт олноо манлайлах чадвар эзэмших

Тэнхимийн онцлог

  • Солилцооны оюутнаар БНСУ-д суралцах боломжтой
  • Солонгос хэлний зуны вакум сургалттай
  • Солонгос хэл сурах сургалтын орчин сайтай (БНСУ-ын их дээд сургуультай хамтарсан)
  • Кредит дүйцүүлж, шилжин ирж суралцах боломжтой
  • Кредит системээр 3.5 жил сураад төгсөх боломжтой
  • Хавсарга мэргэжлийн хөтөлбөртэй
  • Оюутны төрөл бүрийн тэтгэлэгтэй
  • Оюутны тохилог дотуур байртай
  • БНСУ-ын 100%-ийн хөрөнгө оруулалттай
  • Гадаадын 80 гаруй их дээд сургуультай хамтын ажиллагаатай
  • Солонгос судлалын төвтэй
  • Смарт сургалтын ангитай
  • Топик (TOPIK), бийрэн бичгийн дугуйлан
  • БНСУ-ын Кёнхи алсын зайны сургуульд суралцах боломжтой (Хос мэргэжлээр)

Профессор багш нар

Тэнхимийн эрхлэгч, доктор Б.Ариунбаатар

Доктор Lee Tan Mee

Ахлах багш С.Энхзул

Сургалт явуулж буй хөтөлбөрүүд

Багш, гадаад хэлний боловсрол-Солонгос хэл

Хэл шинжлэл-Монгол, Солонгос

Хамтарсан төсөл, хөтөлбөр

  • “Солонгос хэлний дээд шатны соёлын хичээл”,  6 теле хичээл, Боловсрол суваг телевизийн Эрдэм студи, 2011.09-2011.10.
  •  “Хөгжингүй орон болохын нууц” номын солонгосоос монгол орчуулагчаар, БСШУЯ-ны төсөл, 2012-2013.
  • Олон нийтэд Солонгос хэлийг хялбар, сонирхолтой, шинэлэг аргаар заах  “SODAR” аргыг боловсруулан хөгжүүлж байна. “SODAR” facebook page (26,000 дагалдагчтай) https://www.facebook.com/SODARkorean/
  • Солонгос хэлний “Алсын зайн сургалт, анхан шат 1-40” (Боловсрол телевиз, 2016) https://www.facebook.com/iuu.koreanlanguage/videos/1883204805286675/?v=1883204805286675
  • “Монгол-Солонгос толь бичиг” Улаанбаатар дээд сургууль солонгос судлалын төв (2004) хамтын бүтээл.
  • “세종한국어1” 워크북 (Сэжун солонгос хэл1 сурах бичгийн workbook), Шин Чан Ян, Алтанчимэг, Оюунгэрэл багш нарын хамт, УБ., УБИС., 2013
  • “세종한국어 2” 워크북 (Сэжун солонгос хэл2 сурах бичгийн workbook), Ким На Ра, Жан Ён А, Должин  багш нарын хамт, УБ., УБИС., 2014.
  • “Монгол Солонгос хэлний толь бичиг зохиох төсөл”-д судлаачаар, 2007-2009,  БНСУ-ын “Солонгос Судлалын Төв Хүрээлэн”-тэй хамтарсан.
  • “Гэрээ орхисон минь” уран зохиолын номын солонгосоос монгол хэлний орчуулагчаар, 2010-2012, БНСУ-ын “СУЗХ”-тэй хамтарсан.
  •  “Солонгос үлгэр” 11 ном -ын орчуулгын хянагчаар, БНСУ-ын Үндэсний Хэл Соёлын Хүрээлэнтэй хамтарсан, 2011.
  • “Монгол Солонгос хэлний мэргэжлийн нэр томьёоны үгсийн толь бичиг зохиох төсөл”-д судлаачаар, 2011.12-2014, БНСУ-ын “Солонгос Судлалын Төв Хүрээлэн”-тэй хамтарсан.
  • “Сэжон Хангүго дасгалын ном 1” БНСУ-ын Сэжонхаг жэйдан-тай хамтарсан төсөл солонгос, монгол хэлний орчуулгын хянагчаар ажилласан. 2014.08-2015.
  •  “Сэжон Хангүго дасгалын ном 4” БНСУ-ын Сэжонхаг жэйдантай хамтарсан төсөл солонгос, монгол хэлний орчуулгын хянагчаар ажилласан. 2014.08-2015.01.
  • ‘SAVE THE CHILDREN’ олон соёлт гэр бүлд айлчлан заах солонгос хэлний төсөл (2009~2010) хамтын бүтээл.
  • “Монгол ардын үлгэр” анимейшн-орчуулга, Үнжинь(Woongjin Foundation) олон соёлт гэр бүлд зориулсан хөгжмийн нэвтрүүлэг(2010) хамтын бүтээл.
  • “Монгол ардын үлгэр” анимейшн хүүрнэгч/narration/ (Woongjin Foundation)  олон соёлт гэр бүлд зориулсан хөгжмийн нэвтрүүлэг(2010) хамтын бүтээл. http://www.wjf.kr/broadcast/main.aspx
  • Олон орны толь бичгийн /солонгос-монгол толь бичиг/ орчуулга ба хяналт, БНСУ хэл шинжлэлийн хүрээлэн(2010-2011) хамтын бүтээл. https://krdict.korean.go.kr/mon/dicSearch/search?nation=mon&nationCode=1&mainSearchWord
  • Солонгосын бага сургуулийн сурагчдад олон орны соёлын талаарх мэдлэг олгох хөтөлбөрийн монгол талын зөвлөх, Сөүл хотын захиргаа, Хосолмол соёлт гэр бүлийг дэмжих төв(2012) хамтын бүтээл.
  • “Монгол суралцагсдад зориулсан солонгос хэлний анхан шат 1-10”, БНСУ-ын Чуншин их сургуулийн TOPIK сургалтын төвтэй хамтарсан бүтээл (2012). https://www.youtube.com/watch?v=qUZPdJa5xY0&t=6
  • “Монгол суралцагсдад зориулсан солонгос хэлний дунд шат 1-10”, БНСУ-ын Чуншин их сургуулийн TOPIK сургалтын төвийн онлайн сургалт (2012).
  • ‘TOPIK KOREA’ 1-6, БНСУ-ын Чуншин их сургуулийн TOPIK сургалтын төвтэй хамтарсан онлайн сургалт (2012) www.youtube.com/watch?v=3M6Xhidafl8
  • БНСУ-ын боловсролын суваг болох EBS радиотой хамтран бэлтгэсэн олон орны хэлээр сурах солонгос хэл – /몽골어로 배우는 한국어/.  https://home.ebs.co.kr/fmdurian/main
  • БНСУ-д суралцаж буй монгол оюутнуудад зориулсан цуврал семинар (Солонгос хэл бүтээлчээр сурах арга, ТOPIK-т хэрхэн бэлдэх вэ, диплом бичих явц), 2017-2018 он, Сөүл хот, Cafe Nomads.
  • “Солонгос хэлийг содон аргаар” онлайн хичээлүүд (MDone интернет радиотой хамтарсан), 2016 он. https://www.youtube.com/watch?v=n8VWlhh3M0I
  • “Солонгос хэлийг содон аргаар” онлайн хичээлүүд (Solongos Cafe-тай хамтарсан), 2017 он  https://www.youtube.com/watch?v=HvuF_KJWzaI
  •  Солонгосын ‘Сэжон институт’-ын дэмжлэгээр ‘Сэжон солонгос хэл’1-4 сурах бичгийн workbook 1-4 номыг шинээр хийх судалгааны төсөл 2014.8-2014.12

Оюутныг хөгжүүлэх хөтөлбөрүүд

  • Ханъгыл их наадам
  • Солонгос хэлний ярианы тэмцээн
  • Солонгосын соёлын өдөрлөг
  • Спорт өдөрлөг
  • Оюутны эрдэм шинжилгээний хурал
  • Ажиглах, туршин заах, багшлах дадлага
  • Тоpik-т бэлтгэх дугуйлан
  • Хувь хүний хөгжил – семинар

Төгсөгчид

Төгсөгч Б.Туяа, Т.Түвшинбаяр, Ц.Нарангэрэл, Б.Ариунбаатар, Б.Алтай, Г.Баярмаа, Ц.Баярмаа нар эзэмшсэн мэргэжлээрээ гадаад, дотоодын их, дээд сургуульд амжилттай ажиллаж байна. Төгсөгч Б.Туяа, Б.Ариунбаатар нар БНСУ-ын Ионсей их сургуульд засгийн газрын тэтгэлэг, Ионсей их сургуулийн тэтгэлгээр тус тус суралцаж, боловсрол судлалын докторын зэрэг хамгаалж ирээд одоо төрөлх сургуульдаа багшилж байна. Төгсөгч Ц.Нарангэрэл, Т.Түвшинбаяр нар БНСУ-ын Зүүн Сөүлийн их сургуульд гадаадад оюутнуудад солонгос хэл зааж байна. Төгсөгч Г.Баярмаа хэл шинжлэлийн доктор бөгөөд өдгөө Солонгос судлалын үндэсний хүрээлэнд нэг жилийн хугацаатай судалгаа хийж байна. Төгсөгч Ц.Баярмаа БНСУ-ын Ихуа эмэгтэйчүүдийн их сургуульд солонгос хэлний боловсрол судлалын мэргэжлээр докторын зэрэг хамгаалж ирээд Отгонтэнгэр их сургууль багшилж байгаа бол төгсөгч Б.Алтай сургуульдаа мэргэжлээрээ ажиллаж байгаад Сөүлийн их сургуулийн солонгос хэлний боловсрол судлалын докторантурт 100%-ийн тэтгэлэгтэйгээр суралцаж байна.