Deprecated: Elementor\Scheme_Typography is deprecated since version 2.8.0! Use Elementor\Core\Schemes\Typography instead. in /home/ubedumn/public_html/wp-includes/functions.php on line 5515
Солонгос хэл, соёлын тэнхим
Солонгос хэл, соёлын тэнхим нь 1995 онд байгуулагдсан, ОУУБИС-ийн ууган тэнхим юм. Анх БСШУ-ны Сайдын 1995 оны 04 сарын 18-ны өдрийн тушаалаар Гадаад хэлний орчуулга-Солонгос хэл хөтөлбөрөөр сургалт явуулж эхэлсэн ба өнөө 25 дахь жилдээ хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. БСШУ-ны сайдын 2003 оны 05 сарын 23 өдрийн 181 дугаар тушаалаар Олон улс, орон судлал-Солонгос судлал хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.
Солонгос хэл, соёлын тэнхим нь өнөөгийн байдлаар 200 гаруй оюутан суралцаж байгаа ба багшлах бүрэлдэхүүн нь 8-аас дээш жил ажилласан дадлага туршлагатай Солонгос 6, Монгол 11 профессор багш ажиллаж байна.
Манай тэнхим 2018-2019 оны хичээлийн жилд Гадаад хэлний орчуулга-Солонгос хэл хөтөлбөрөө 2024 он хүртэл 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлсэн.
Зорилго
БНСУ-тай гадаад харилцаа нэмэгдэх тусам оюутан залуусын хүсэл сонирхол, байнга өсөн нэмэгдэх Солонгос хэлний орчуулагч мэргэжлийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж, Солонгос хэлний чадварлаг орчуулагч, Солонгос судлаач, Монгол Улсын нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулах мэргэжилтэн бэлтгэх
Зорилт
- Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дундаас дээд шатны түвшний мэдлэг чадвар эзэмших
- Солонгосын хэл соёл, түүх, ёс заншил, сэтгэлгээ, орчуулгын талаарх тодорхой мэдлэгийг эзэмших
- Солонгос-Монгол, Монгол-Солонгос төрөл бүрийн эх бичвэр, материалыг амаар болон бичгээр орчуулах мэдлэг, чадварыг эзэмших
- Солонгосын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн мэргэжилтэн авах нөхцөл шаардлага хангасан итгэмжит боловсон хүчин болох
- Мэргэжлийн мэдлэг боловсролоо ашиглан нийгэм, хамт олноо манлайлагч нийгмийн зүтгэлтэн
- Зөв бие хүн болон төлөвшиж, олон улсын зах зээлд эрэлт хэрэгцээтэй даяаршсан мэргэжилтэн болох
Өнгөрсөн хугацаанд Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй 880 гаруй, Солонгос судлал мэргэжилтэй 200-аад мэргэжилтэн бэлтгэн гаргасан нь нийгмийн янз бүрийн салбарт ажиллаж, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.
Тэнхимийн онцлог
- БНСУ-д оюутан солилцоогоор суралцах боломжтой
- Солонгос хэлний зуны вакум сургалттай
- Солонгос хэл сурах сургалтын орчин сайтай, смарт сургалтын танхимтай
- Кредит дүйцүүлж, шилжин ирж суралцах боломжтой
- Кредит системээр 3.5 жил сураад төгсөх боломжтой
- Хавсарга мэргэжлийн хөтөлбөртэй
- Тохилог дотуур байранд амьдарч, төрөл бүрийн сургалтын тэтгэлэгт хамрагдах боломжтой
- Гадаадын 80 гаруй их дээд сургуультай хамтын ажиллагаатай
- Солонгос судлалын төвтэй
- Орчуулга, TOPIK-т бэлтгэх, бийрэн бичлэг гэх мэт дугуйлан тогтмол хичээллэдэг
- Аман ба бичгийн чадварлаг орчуулагч бэлтгэдэг туршлагатай
- БНСУ-ын Кёнхи алсын зайны сургуульд хос мэргэжлээр суралцах боломжтой
Профессор багш нар
Тэнхимийн эрхлэгч, доктор Б.ТУЯА
Доктор Kang Sun Hwa

Дэд профессор Yeo Byeong Mu

Доктор, дэд профессор Д.Болормаа
Ахлах багш Б.Болормаа
Ахлах багш Б.Пүрэвсан
Ахлах багш Kim Eun Jung
Багш An Chong Bok

Багш М.Амартайван
Ахлах багш Б.Пүрэвжаргал
Багш С.Энх-Амгалан

Багш Д.Дашцэвэлмаа
Сургалт явуулж буй хөтөлбөрүүд
Хөтөлбөрийн индекс: 023101
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 120кр
Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн
Солонгос хэл, соёл, түүх, ёс заншил, сэтгэлгээний талаар тодорхой мэдлэгийг олгож, Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дээд түвшний мэдлэг чадварыг эзэмшүүлж, Монгол, Солонгос хэлээр бүх салбарт аман ба бичгийн орчуулга хийх чадвартай, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах, эдийн засаг, нийгмийн хэрэгцээнд нийцсэн, олон улсын түвшний мэдлэг боловсрол эзэмшсэн, хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэнэ.
Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, давуу тал
Солонгос хэлний орчуулагч мэргэжлийн эрэлт нь Монгол Улс ба БНСУ, БНАСАУ-тай нийгэм, эдийн засаг, улс төр, худалдааны бүх салбарт хамтран ажиллаж байгаа гадаад бодлоготой уялдаж байдаг. Сүүлийн жилүүдэд БНСУ, БНАСАУ-тай хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаа тул нийгэм, эдийн засгийн бүх салбарт мэргэжлээрээ ажиллах боломжтой.
Ажлын байр
- Монголд Улсад суугаа БНСУ ба БНАСАУ-ын элчин сайдын яам
- Монгол Улс ба БНСУ ба БНАСАУ-ын төрийн байгууллага
- Солонгосын хөрөнгө оруулалттай компани, аж ахуйн нэгж
- Монгол, Солонгосын хамтарсан аж ахуйн нэгж
- Солонгос хэлний сургалтын төв
- Орчуулгын товчоо
- Виз мэдүүлгийн газар
Хөтөлбөрийн индекс: 022203
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 120кр
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн
Солонгос хэл, түүх соёл, улс төр, эдийн засаг, газарзүй, зан заншил, угсаатны зүй, нийгэм, аялал жуулчлал зэрэг Солонгос судлалтай холбоотой олон салбарын өндөр түвшний мэдлэгтэй, өөрийгөө хөгжүүлж, бие даан судалгаа хийх бүрэн чадвартай, Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дундаас дээд шатанд тэнцсэн, мэргэжлийн орчуулга хийх чадвартай, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах боловсон хүчин бэлтгэгдэнэ.
Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, давуу тал
Солонгос судлал мэргэжлийн эрэлт нь Монгол Улс ба БНСУ, БНАСАУ-тай нийгэм, эдийн засаг, улс төр, худалдааны бүх салбарт хамтран ажиллаж байгаа гадаад бодлоготой уялдаж байдаг. Сүүлийн жилүүдэд БНСУ, БНАСАУ-тай хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаа тул нийгэм, эдийн засгийн бүх салбарт мэргэжлээрээ ажиллах боломжтой.
Ажлын байр
- Монголд Улсад суугаа БНСУ ба БНАСАУ-ын элчин сайдын яам
- Монгол Улс ба БНСУ ба БНАСАУ-ын төрийн байгууллага
- Солонгосын хөрөнгө оруулалттай компани, аж ахуйн нэгж
- Монгол, Солонгосын хамтарсан аж ахуйн нэгж
- Солонгос хэлний сургалтын төв
- Орчуулгын товчоо
- Виз мэдүүлгийн газар
Хөтөлбөрийн индекс: 023101
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 60кр
Суралцах хугацаа 2-2.5 жил
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн
Солонгос хэл, соёл, түүх, ёс заншил, сэтгэлгээний талаар тодорхой мэдлэгийг олгож, Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дээд түвшний мэдлэг чадварыг эзэмшүүлж, Монгол, Солонгос хэлээр бүх салбарт аман ба бичгийн орчуулга хийх чадвартай, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах, эдийн засаг, нийгмийн хэрэгцээнд нийцсэн, олон улсын түвшний мэдлэг боловсрол эзэмшсэн, хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэнэ.
Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, давуу тал
Солонгос хэлний орчуулагч мэргэжлийн эрэлт нь Монгол Улс ба БНСУ, БНАСАУ-тай нийгэм, эдийн засаг, улс төр, худалдааны бүх салбарт хамтран ажиллаж байгаа гадаад бодлоготой уялдаж байдаг. Сүүлийн жилүүдэд БНСУ, БНАСАУ-тай хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаа тул нийгэм, эдийн засгийн бүх салбарт мэргэжлээрээ ажиллах боломжтой.
Ажлын байр
- Монголд Улсад суугаа БНСУ ба БНАСАУ-ын элчин сайдын яам
- Монгол Улс ба БНСУ ба БНАСАУ-ын төрийн байгууллага
- Солонгосын хөрөнгө оруулалттай компани, аж ахуйн нэгж
- Монгол, Солонгосын хамтарсан аж ахуйн нэгж
- Солонгос хэлний сургалтын төв
- Орчуулгын товчоо
- Виз мэдүүлгийн газар
Гадаад хэлний орчуулга-Солонгос хэл
Олон улс, орон судлал-Солонгос судлал
Гадаад хэлний орчуулга-Солонгос хэлний орой
Хамтын ажиллагаа
- 2016 онд БНСУ-ын Гёнги аймгийн тамгын газрын тусламжтайгаар “Смарт танхим” төслийн хэрэгжүүлэгч төв байгууллага болсон ба Гадаад хэлний орчуулга-Солонгос хэл хөтөлбөрөөр суралцагч оюутан, багш нарт зориулсан үйл ажиллагаа явуулж байна.
- Тус сургуульд түшиглэн байгуулсан УБ1 Сэжон Хагдан сургалтын төвд тэнхимийн профессор багш нар Солонгос хэл, соёлын хичээл зааж байна.
- Гадны болон дотоодын байгууллагатай хамтран толь бичиг, сурах бичиг эрхлэн гаргаж байна. Тухайлбал, Солонгос судлалын төвтэй хамтран Солонгос–Монгол толь бичиг гаргаж, naver.com цахим толь бичгийн санд оруулсан.
- ОУУБИС-иас хэрэгжүүлж буй “Төгсөгчдийг дахин сургалтанд хамруулах бодлого”-ын хүрээнд сургалтын хөтөлбөрийн агуулга, хичээлийн залгамж чанарыг сайжруулах ажлын хамтран гүйцэтгэж байна.
Оюутныг хөгжүүлэх арга хэмжээ

- Ханъгыл их наадам
- Солонгос хэлний ярианы тэмцээн
- Алтан хонх тэмцээн
- Ханзны тэмцээн
- Орчуулгын тэмцээн
- Quiz on Korea
- Солонгосын соёлын өдөрлөг
- Спорт өдөрлөг
- Оюутны эрдэм шинжилгээний хурал
- Аман ба бичгийн орчуулгын дадлага


