Гэр бүл, сэтгэл судлалын тэнхим

БАЙГУУЛАГДСАН ТҮҮХ

1990 оны нийгмийн шилжилтийн дараагаар Монгол Улсын гэр бүлийн бүтэц, харилцаа, боловсролд онцгойлон бодлого системтэйгээр шинжлэх ухааны судалгааны үндэстэй хандах зүй ёсны шаардлага бий болсон.  Энэ нь төрийн бодлогын хүрээнд төдийгүй нийгмийн, боловсролын байгууллагын асуудал болж гэр бүлийн боловсрол нийгмийн хэрэгцээ болон дэвшигдсэн юм.

Шилжилтийн он жилүүдэд бий болсон нийгмийн олон талт өөрчлөлтөөс шалтгаалан монгол гэр бүлийн бүтэц, хэв маяг, харилцаа хандлагад олон шинэ асуудлууд бий болж эхэлсэн. Энэ бүхэнд судалгааны үндэстэй хандаж, төрийн бодлого, үйлчилгээнд тусгах нь нийгмийн шинэ эрэлт байсан юм. Хамтран амьдрагч, ганц бие эмэгтэйчүүд, ижил хүйстэн, улс дамнасан гэр бүл, олон соёлт гэр бүл, гэрлэлтээс гадуурх бэлгийн харилцаа, гэр бүл салалт гэх мэт сөрөг асуудлууд нэмэгдэж энэ бүхнийг зохицуулах эрх зүйн шинэ орчинг бүрдүүлэх, төрийн оновчтой бодлого бий болгох, мэргэжилтэн бэлтгэх асуудал чухалчлагдах болсноор тус сургууль БНСУ-ын зарим их сургуулиудын дэмжлэгтэйгээр 2003 онд “Гэр бүл судлаач” мэргэжлээр анхны элсэлтээ авч 40 оюутан элсүүлжээ.

2005 онд албан ёсоор “Гэр бүл судлал”-ын тэнхим байгуулагдаж, улмаар 2007 онд Гэр бүл судлалын магистрын хөтөлбөр нээсэнээр Монгол улсад анх удаа “Гэр бүл судлаач” мэргэжлийн шаталсан сургалтын тогтолцоог бий болгосон мэргэжлийн тэнхим болжээ.

Гэр бүл судлалын тэнхим 2019 онд сэтгэл судлалын бакалаврын хөтөлбөр нээж өргөжин “Гэр бүл, сэтгэл судлалын тэнхим” болон нэрээ өөрчилжээ.

ТЭНХИМИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

Зорилго: Шинжлэх ухааны хөгжил, нийгмийн практик хурдацтай өөрчлөгдөж байгаа нөхцөлд гэр бүл, сэтгэл зүйн олон талт асуудлаар судалгаа, дүн шинжилгээ хийх, бодлого, зөвлөмж боловсруулах, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх чадвартай, дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх.

Зорилт:

  • Гэр бүл судлалаар мэргэшсэн социологич бэлтгэх,
  • Гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйгээр мэргэшсэн сэтгэл судлаач бэлтгэх,
  • Магистрын сургалт, судалгаагаар дамжуулан гэр бүл судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх,
  • Төр, төрийн бус байгууллагуудын мэргэжлийн түшиц байгууллага болох,

Профессор багш нар

Тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.ОЮУН-ЭРДЭНЭ

Доктор, дэд профессор Х.БААВГАЙ

Доктор Ө.БАЙГАЛЬ

Ахлах багш Б.НАНДИНЦЭЦЭГ

Багш А.Мөнхжин

Багш Б.Анужин

Багш П.Энх-Учрал

Ахлах багш Л.Мөнхнаран

Тэнхимийн эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл

  • Гэр бүл судлал,
  • Гэр бүл, хүүхдийн сэтгэл судлал,

Гэр бүл судлалын тэнхим нь гэр бүлийн зөвлөгөө, сургалт явуулах, төрийн байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлэн чадавхижуулах, гэр бүлийн судалгааны ажлыг өргөжүүлэх, гэр бүлийн талаар баримталж буй төрийн бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн тогтолцоог бий болгоход өргөн хүрээтэйгээр оролцож томоохон үүрэг гүйцэтгэсэн  тэнхим юм.

Сургалт явуулж буй хөтөлбөрүүд

Социологи (Гэр бүл)

Сэтгэл судлал

Гэр бүл судлал