Deprecated: Elementor\Scheme_Typography is deprecated since version 2.8.0! Use Elementor\Core\Schemes\Typography instead. in /home/ubedumn/public_html/wp-includes/functions.php on line 5515

Эдийн засгийн тэнхим

Тус тэнхим нь 2010 онд байгуулагдсан. Эдийн засгийн тэнхим нь 5 багш, 80 гаруй оюутантай “Эдийн засаг” хөтөлбөрөөр хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэн бэлтгэж байна.

Эдийн засгийн тэнхим нь БНСУ, ОХУ, АНУ, БНХАУ зэрэг бусад улс орнуудын их, дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна. 2014 оноос хойш давхардсан тоогоор 34 их, дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. БНСУ-ын их дээд сургуулиуд руу оюутан солилцооны хөтөлбөр, оюутны дадлага, уралдаан тэмцээнд оролцох гэх мэт үйл ажиллагааг явуулж байна. Хөтөлбөр хэрэгжүүлэгч тэнхим нь гадаад, дотоодын сургалт, судалгаа, бизнесийн  байгууллагуудтай  хамтран ажилладаг.

Их, дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон дараах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна. Үүнд:

  • Шинэ оюутан хүлээн авах үйл ажиллагаа
  • Хувь хүний хөгжлийн сургалт
  • Эдийн засгийн мэргэжил сурталчилах өдөрлөг
  • Эдийн засгийн онол, парктикийн олимпиад
  • Эдийн засгийн асуудлаар эрдэм шинжилгээний хурал, мэтгэлцээн

Үүнээс гадна суралцагчидад Оюунлаг оюутан” судалгааны арга зүй эзэмшүүлэх, эрдэм шинжилгээний ажил бичихэд туслах дугуйлан,  “Эдийн засгийн тойрог” мэргэжлийн суурь мэдлэгийг ахиулах дугуйлангуудыг тус тус тогтмол хичээллүүлж байна.

Профессор багш нар

khandmaa

Сургалт эрхэлсэн дэд захирал, доктор А.Хандмаа

Тэнхимийн эрхлэгч С.Дэлгэрмаа

Доктор, дэд профессор Т.Булган

Доктор Ц.Энхцэцэг

Доктор В.Отгонжаргал

Тэнхимийн судалгааны чиглэл

  • Макро эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн бодлого, чиглэл
  • Хөдөлмөрийн нөөцийн оновчтой ашиглалт, үр өгөөжийн асуудал
  • Бүтээгдэхүүний зардал, үнийн бодлого
  • Байгууллагын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж
  • Эдийн засгийн өсөлт, хөгжлийн асуудлууд

Сургалт явуулж буй хөтөлбөр