Deprecated: Elementor\Scheme_Typography is deprecated since version 2.8.0! Use Elementor\Core\Schemes\Typography instead. in /home/ubedumn/public_html/wp-includes/functions.php on line 5515

Дизайны тэнхим

Дизайны тэнхим нь 2003 онд байгуулагдсан бөгөөд одоо магадлан итгэмжлэгдсэн Интерьер дизайн График дизайн, Хувцасны дизайн, Үйлдвэрлэлийн дизайн  хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Дээрх мэргэжлээр 440 гаруй оюутан төгсгөж, тэдгээрийн 80 гаруй хувь нь мэргэжлээрээ ажиллах буюу үргэлжлүүлэн сурч байна.

Манай оюутнууд БНСУ-ын

  • Кэмён их сургууль
  • Ханнам их сургууль
  • Жонжү их сургууль
  • Чонбүг их сургууль
  • Дог Сон эмэгтэйчүүдийн их сургууль
  • Кёнги их сургууль
  • Юн Инь их сургууль
  • Халлим их сургууль
  • Санмён их сургууль

2008 оноос Үйлдвэрлэлийн дизайн, График дизайн, Интерьер дизайн, Хувцасны дизайн хөтөлбөрөөр оюутан солилцооны хөтөлбөр, 2+2 хөтөлбөрөөр 60-аад оюутан суралцаж төгссөн. Энэ хөтөлбөрүүд одоо ч үргэлжилж байна. Хамтарсан болон оюутан солилцооны хөтөлбөрөөр суралцсан төгсөгчид төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байна.

Дизайны мэргэжлээр сурч буй оюутнуудын чөлөөт сэтгэлгээ, уран бүтээлийн онцлог, бүтээлч хандлагыг дэмжих зорилготой жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Алтан хулгана” тэмцээнд тасралтгүй амжилттай оролцож байна.

Профессор багш нар

Тэнхимийн эрхлэгч Г.Лувсандандар

Ахлах багш Б.Балжин

Ахлах багш Д.Отгонцэцэг

Ахлах багш С.Мөнхбаатар

Ахлах багш Д.Сайхансувд

Тэнхимийн судалгааны чиглэл

  • Орчин үеийн дүрслэх урлагийн хөгжлийн чиг хандлага
  • Дизайны түүх онолын шинэчлэл, шүүмж судлал
  • Монголын уран барилга, өнгө будаг, дизайн дахь чимэглэл, дүрслэлийн онцлог
  • Усан будгийн техник ажиллагаа
  • Монголын дүрслэх урлагийн өв уламжлал дүрслэлийн онцлог
  • Сургалт, үйлдвэрлэл, зохион бүтээлтийн хослолын асуудал
  • Оюутны зохион бүтээх сэтгэлгээний онцлог

Сургалт явуулж буй хөтөлбөрүүд

Интерьер дизайн

График дизайн

Хувцасны дизайн

Үйлдвэрлэлийн дизайн

Оюутан хөгжүүлэх хөтөлбөрүүд

Мэргэжлийн дугуйлангууд:

  • Сэтгэмж тэмцээн
  • Таталбар зураг тэмцээн
  • Cosplay өдөрлөг
  • “Алтан хулгана” наадам

Мэргэжлийн уралдаан, тэмцээн:

  • Уран зураг
  • Хар зураг
  • Бийрийн бичлэг /Монгол бичиг/
  • Уран бичлэг /Кирил бичиг/
  • 3D MAX
  • AutoCAD

Нийгмийн хариуцлага

  • Их дээд сургуульд зураг, урлал дизайны мэргэжлээр элсэгчид усан будгийн бүтээл туурвих сонирхолтой хүн бүхэнд зориулсан 18 цагийн төлбөргүй “Усан будгийн сургалт I”-ыг        ОУУБИС-ийн Дизайны тэнхим зохион байгуулсан.
  • 2019 онд ЕБС-ийн Дүрслэх урлаг, дизайн, технологийн багш нарт зориулсан 2 өдрийн үнэ төлбөргүй “Усан будгийн сургалт II”-ыг ОУУБИС-ийн Дизайны тэнхим зохион                          байгуулсан.
  • Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны дэргэдэх Мэргэжлийн сургалт, Үйлдвэрлэлийн төвтэй хамтран харааны бэрхшээлтэй иргэддээ эсгий, болон ноосон                        материалыг боловсруулж, боловсруулсан материалаа ашиглан төрөл бүрийн гоёл чимэглэлийн болон гэр ахуйн бүтээгдэхүүн хийх чадварыг дээшлүүлэх зориолготой “Бэлэг            дурсгал, эсгий, гар урлаач” сургалтыг Дизайны тэнхимийн Эсгий урлалын төв хамтран явуулсан.
  • Улсын тэргүүний 122-р цэцэрлэгийн “Дэлбээ бүлэг”-ийн эцэг эхчүүдэд 2017, 2018, 2019 онуудад “Цаасан урлал, гарын доорх материалаар хүүхэдтэйгээ хамтран бүтээл урлах”        талаар 3 удаагийн сургалт семинар зохион байгуулсан.
  • 116 дугаар тусгай дунд сургууль /Харааны Бэрхшээлтэй Хүүхдийн сургууль/ “Хөдөлгөөн, орон зайн баримжаа олгох” кабинетын интерьер төлөвлөлтийн зураг төсөл.
  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Асран хамгаалалтын өрөө”-ний интерьер дизайны зураг төсөл.
  • Арьсны өвчин судлалын үндэсний төвийн “Хүүхэд хөгжлийн төв”-ийн өрөөний интерьер төлөвлөлт дизайны зураг төсөл.
  • Улсын тэргүүний 122-р цэцэрлэгийн “Хөгжмийн заал”, “Биеийн тамирын заал”, “Дэлбээ бүлэг”-ийн интерьер дизайны зураг төслийг хийж гүйцэтгэсэн.
  • ОУУБИС-ийн Дизайн тэнхимээс зохион байгуулж буй ОУУБИС-ийн Дизайн тэнхимийн оюутнуудын хичээлээр хийсэн үзүүлэн ажлыг “Ерөнхий боловсролын сургууль”-ийг                    хамарсан анги тохижилтод нөлөөлөх сурталчилгааны ажил зохион байгуулсан.
  • ОУУБИС-ийн Дизайн тэнхимээс зохион байгуулж буй усан будгийн шинж чанар онцлог, усан будгийн өнгө, өнгийг хэрхэн найруулах, усан будгийн үндсэн техник                                    ажиллагаануудын тухай “Усан будгийн натюрморт”-ын мастер класс хоёр өдрийн сургалт сургалт зохион байгуулсан.
  • ОУУБИС-ийн Дизайн тэнхимээс зохион байгуулж буй “WATERCOLOR CONTEST” УРАЛДААНЫ зохион байгуулсан.