Deprecated: Elementor\Scheme_Typography is deprecated since version 2.8.0! Use Elementor\Core\Schemes\Typography instead. in /home/ubedumn/public_html/wp-includes/functions.php on line 5515

Компьютер, Мэдээллийн технологийн тэнхим

1997 онд “Програм хангамж” мэргэжлээр бакалаврын сургалт явуулж эхэлснээр тэнхим байгуулагдах эхлэл тавигдсан. 2007 оноос “Мэдээллийн систем”, 2009 оноос “Техник хангамж” мэргэжлээр бакалаврын, 2007 оноос “Програм хангамж” мэргэжлээр магистрын сургалт явуулж байна. 

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын дээд боловсролын холбогдох хууль тогтоомж,  мэргэжлийн стандарт, Олон Улсын байгууллагуудаас гаргасан жишиг хөтөлбөрийн дагуу сургалтын хөтөлбөрөө  тогтмол шинэчилж хэрэгжүүлэн  ажлын байрны эрэлт, шаардлагыг хангасан мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэх талаар арвин туршлага хуримтлуулсан.

Манай тэнхим сургалт явуулж буй мэргэжлийн хөтөлбөрүүдийг дотоод гадаадын магадлан итгэмжлэлийн байгууллагуудаар хөндлөнгийн үнэлгээ хийлгүүлэх зорилт тавьж, энэ хүрээнд “Програм хангамж” мэргэжлийн бакалаврын хөтөлбөрийг 2020 онд БМИҮЗ-өөр магадлан итгэмжлүүлээд байна.

Манай тэнхимээс төгсөн гарсан 700 гаруй төгсөгчид дотоодын мэдээллийн технологийн салбарт амжилттай ажиллахын зэрэгцээ БНСУ-ын Take Systems, АНУ-ын Цахиурын хөндийн Belong Home, Uber, Dynata зэрэг гадаадын олон компаниудад ажиллаж байгаа нь манай оюутнуудад их урам зориг өгдөг.

Профессор багш нар

Тэнхимийн эрхлэгч Г.ӨСӨХЖАРГАЛ

Доктор Т.ГАНТӨР

Доктор, дэд профессор Д.ГАНСҮХ

Ахлах багш Д.БАТТӨР

Ganzorig

Ахлах багш Б.ГАНЗОРИГ

Тэнхимийн судалгааны чиглэл

  • Big Data
  • Computer vision-Facial recognition system
  • Artificial intelligence
  • Information security

Сургалт явуулж буй хөтөлбөрүүд

Програм хангамж

Мэдээллийн систем

Сургалтын лаборатори

Програмчлалын лабораториуд

Төрөл бүрийн програмчлалын хичээлийн дадлага хийх зориулалттай 3 лабораторитой.

Электроникийн лаборатори

Энэ лаборатори нь тоон ба аналог электроник, микропроцессор, микроконтроллёрын систем хичээлийн дадлага хийх зориулалттай. 

Төгсөгчдийн ажил эрхлэлт

Програм хангамж
2017 оны төгсөгчид 86%
Програм хангамж
2018 оны төгсөгчид 82%
Програм хангамж
2019 оны төгсөгчид 88%
Мэдээллийн систем
2017 оны төгсөгчид 80%
Мэдээллийн систем
2018 оны төгсөгчид 87%
Мэдээллийн систем
2017 оны төгсөгчид 0%
Техник хангамж
2017 оны төгсөгчид 90%
Электрон системийн автоматжуулалт
2018 оны төгсөгчид 100%
Электроник
2018 оны төгсөгчид 0%