Бизнесийн удирдлагын тэнхим

1996 оны 3 дугаар сард Гэгээрлийн Яамны 133 тоот зөвшөөрлийн дагуу Бизнес менежментийн тэнхим анх байгуулагдан өнөөдөр 24 дэхь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

2010 оноос  мэргэжлийн хөтөлбөрүүд өргөжин одоогийн байдлаар бакалаврын 6, магистрын 1, докторын 1 хөтөлбөр тус тус хэрэгжүүлж байна. Бакалаврын Санхүү, Маркетинг хөтөлбөрүүд магадлан итгэмжлэгдсэн.

Тэнхимийн эрхэм зорилго:

“Олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцсэн, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх мэдлэг, чадвартай, хувь хүний хувьд төлөвшсөн мэргэжилтэн бэлтгэн гаргах сургалт, судалгаа, инновацийн төв байна”

Тус тэнхим нь гадаад, дотоод хамтын ажиллагаагаа дараах чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнд:

  • Багш нарын заах арга зүй, мэргэжил мэргэшлийг сайжруулах үүднээс заах арга зүйн болон төрөл бүрийн сургалт семинарт хамруулах
  • Багш нарыг гадаад дотоодын их дээд сургуульд туршлага судлуулах, хэлний чадавхийг нэмэгдүүлэхэд анхаарах
  • Оюутнуудыг олон улсын болон улсын чанартай томоохон тэмцээн уралдаанд тогтмол бэлтгэж оролцуулах
  • Хэрэгжиж буй  хөтөлбөрийн чиглэлээр гадаад орнуудын их, дээд сургуулиудтай хамтран ажиллах, холбоо тогтоох зэрэг болно.

Профессор багш нар

Gankhuyag

Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирал, доктор Т.Ганхуяг

enkhtuyagerel

Тэнхимийн эрхлэгч Ө.Энхтуяагэрэл

selenge

Доктор, дэд профессор Х.Сэлэнгэ

gunjargal

Доктор Л.Гүнжаргал

Доктор, дэд профессор О.Бурмаа

oyunsuren

Доктор, дэд профессор Б.Оюунсүрэн

Ariunbat

Дэд профессор Л.Ариунбат

bujidmaa

Ахлах багш Б.Бүжидмаа

Доктор Kwon Yun Sun

Багш Kim Kyung Cheol

Сургалт явуулж буй хөтөлбөрүүд

Оюутан хөгжүүлэх хөтөлбөрүүд

  • Шинэ элсэгчдийг хүлээн авах ажиллагаа
  • Танилцах өдөрлөг
  • “Хувь хүний хөгжил “сургалт
  • Урлаг, спортын арга хэмжээнүүд
  • Маркетер
  • Мэргэжил сурталчилах өдөрлөг
  • Оюутны эрдэм шинжилгээний хурал
  • “Оюунлаг оюутан” эрдэм шинжилгээний дугуйлан