Deprecated: Elementor\Scheme_Typography is deprecated since version 2.8.0! Use Elementor\Core\Schemes\Typography instead. in /home/ubedumn/public_html/wp-includes/functions.php on line 5515

Хөдөө аж ахуй, ойн тэнхим

Хөдөө аж ахуй, ойн тэнхим нь 2005 онд Солонгос улсын  Байгалийн фермерийн судалгаа шинжилгээний Janong төвийн дэмжлэгээр байгуулагдсан.

2006 оноос Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт “Сургалт, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний төв”-ийн цогцолбор байгуулж  өнөөдрийг хүртэл сургалт-үйлдвэрлэл –  судалгааны ажлыг бакалавр, магистрант оюутнууд   багш нарын удирдлаганд гүйцэтгэж байна.

2006 оноос “Мал аж ахуйн фермерийн технологич”, 2007 оноос “Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн инженер”, 2011 оноос “Хот чимэглэлийн дизайн” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн.

2019 оны 10-р сараас тус тэнхмийн дэргэд Газар тариалан-Био шинжлэх ухааны судлалын төв байгуулагдан  туршилт-судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлээд байна.

Бидний эрхэм зорилго бол дэлхийн хөгжлийн ерөнхий хандлага, Монгол орны эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангах, хувь хүний эрх ашиг, сонирхолд уян хатан зохицож чадах, хөрвөх чадвартай, зоо-инженер технологич, ойн аж ахуй, хот цэцэрлэгжүүлэлт, ландшафтын  дизайнаар мэргэшсэн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах чадвартай, иргэний өндөр соёлтой мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Зорилтууд:

  • Багш нарын мэргэжил, сурган, заах арга зүйн ур чадварыг байнга, системтэй дээшлүүлэх, багш нарыг судалгаа шинжилгээний ажил хийх боломж нөхцлийг хангах, эрдмийн зэрэг цолтой багш нарын эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх;
  • Оюутнуудын сурах таатай орчныг бүрдүүлэх, оюутнууд багшийн тусламж дэмжлэгтэй өөрөө мэдлэг бүтээх дадал, чадварыг бий болгох, оюутныг нийгмийн ажилд оролцох оролцоог нэмэгдүүлэх, идэвхи, санаачлагатай ажиллах чадвар суулгах;
  • Оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд идэвхтэй оролцох, багшийн удирдлагаар бие дааж судалгаа явуулах, судалгааны материал боловсруулах, илтгэл бэлтгэх, илтгэх, төрөл бүрийн уралдаан тэмцээнд оролцох чадвар эзэмших зэргээр өөрийгөө хөгжүүлэх орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Профессор багш нар

Тэнхимийн эрхлэгч, доктор Д.ЧАНЦАЛНЯМ

Багш Ж.БУДСҮРЭН

Сургалт явуулж буй хөтөлбөрүүд

Хотын ногоон байгууламжийн дизайн

Зоо инженер, технологи

Сургалт, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний төв

Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт “Сургалт, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний төв”-ийн зорилго нь:

  • Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр судалгаа явуулж ашигт ургамлын амьд цуглуулгыг бүрдүүлэх;
  • Өрсөлдөх чадвартай ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн сургалт үйлдвэрлэлийн дадлага  хийх;
  • Байгалийн нөөц, баялагийг зохистой ашиглах, хамгаалах, орчин нөхцлийг сайжруулах замаар хөдөө аж ахуй, мал аж ахуйн боловсролыг орон нутгийн иргэдэд олгосноор иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах;
  • Дэлхийн байгаль орчныг хамгаалах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх;
  • Хөдөө аж ахуй, Ойн аж ахуйн хүний нөөцийг бэлтгэх, дадлагажуулах;

“Сургалт, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний төв” дараах үүрэг гүйцэтгэж байна.

  • Мал аж ахуйн үйлдвэрлэл болон нийлүүлэлтийг нэмэгдүүлэх;
  • Хот цэцэрлэгжүүлэх ажлын түвшинг сайжруулах;
  • Экологийн аюулгүй орчинг хадгалах замаар техник технологийг хөгжүүлэх;
  • Хүний нөөцийг нэмэгдүүлж, түүнийг давтан сургах;
  • Цөлжилтийн эсрэг тэмцэх төсөл боловсруулж, хэрэгжүүлэх;
  • Элсний нүүлтийг зогсоох ойн зурвасыг байгуулах;
  • Малын тэжээлийн ургамал тариалах,  эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх;
  • Хөдөө аж ахуйн нөөцийг ашиглах замаар байгалийн сэргэн ургалтыг  дэмжих;
  • Мал, ургамлын нийт тоо хэмжээ болон төрөл зүйлийг судлах;
  • Хөдөө аж ахуйн байгаль орчны менежментыг сайжруулах замаар байгаль орчныг доройтуулалгүй хадгалж, хамгаалах;
  • Жижиг оврын машин техникийг ашиглах замаар орон нутгийн хөгжлийг дэмжих;