Эрдмийн зэрэг амжилттай хамгаалсанд халуун БАЯР ХҮРГЭЕ!
Эдийн засгийн тэнхмийн багш Б.Энхцэцэг
“Хөдөлмөрийн нөөцийн төвлөрлийг удирдах боломжийн судалгаа” сэдвээр Бизнесийн удирдлагын докторын зэрэг хамгаалав.
Нийгмийн ажлын тэнхмийн эрхлэгч Батчулууны Сүх-Очир
“Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг боловсронгуй болгох нь” сэдвээр Нийгмийн ажлын докторын зэрэг хамгаалав.
Бизнес удирдлагын тэнхимийн эрхлэгч Лхагвадоржийн Гүнжаргал
“Бизнесийг орлогын хандлагаар үнэлэхэд өсөлтийн хувийг тооцох арга зүйн судалгаа” сэдвээр ШУТИС-д Бизнес удирдлагын докторын зэрэг хамгаалав.
Компьютер мэдээллийн технологийн тэнхимийн эрхлэгч Тогтохын Гантөр
“Web Access Prediction Framework Based on Web Usage Mining and Distributed Deep Learning” сэдвээр БНСУ-ын Хонгик Их Сургуульд Компьютерийн ухааны докторын зэрэг хамгаалав.