Хэрсүүд овогт Сүрэнцэцэгийн Мөнхбаатар
- 1984 онд Завхан аймаг Улиастай хотод төрсөн
- 1991-2001 онд Завхан аймаг Улиастай хотод “Чандмань эрдэнэ цогцолбор”
- 2001-2005 онд МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургууль
- 2005-2007 онд МУБИС-ийн ДУТС-д “Урлаг судлал”-ын магистр
- 2005 оноос Олон улсын Улаанбаатарын их сургуульд ахлах багш
- Монгол урчуудын эвлэлийн гишүүн
- Монголын Усан будгийн нийгэмлэгийн гишүүн
- Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан
Олон Улсын Улаанбаатарын Их сургуулийн Дизайны тэнхимд багшилж байна.
Тэрээр: Бие даасан үзэсгэлэн 4 удаа
Хамтарсан үзэсгэлэн 4 удаа
Оролцсон үзэсгэлэн 40 удаа
БНХАУ, Испани, Иран, Пакистан, Болгар, Канад, Хонконг, Албани, БНСУ, ОХУ-д болон Олон улсын болон Улсын хэмжээний уралдаанд 21 удаа амжилттай оролцжээ.
Олон Улсын усан будгийн холбооноос зарласан уралдаанд “Алтан бийр” шагнал хүртэж, тэргүүний байруудыг удаа дараа эзэлж иржээ.
С.Мөнхбаатар зөвхөн 2019 онд хамтарсан үзэсгэлэн 2 удаа, Олон Улсын хэмжээний тэмцээн уралдаанд БНСУ (Сөүл хот), Болгар улс (Варшав хот), Албани улс (Мастеруудын үзэсгэлэн), ОХУ (Москва) оролцох “Шилдэг хөрөг” шагнал хүртэж, Шилдэг ТОП 3 зураач, Шилдэг судалбар ТОП 10 Зураач боллоо.
Мэргэжлийн зураачдын нь үнэлж байгаагаар С.Мөнхбаатар нь Монгол Улсдаа төдийгүй Дэлхийн шилдэг улсан будгийн зураач. Түүний бүтээлүүдээс олон улсын зэрэглэл өндөр Усан будгийн бүтээлийн уралдаанд тэргүүлж, олон удаа шагналт байрт шалгарч байсан бөгөөд бүтээлийн сэдэв, зохиомж, өнгө ажиллагаа нь түүний чадварыг илтгэдэг гэжээ.
Тэрээр багшлах, уран бүтээл туурвихын зэрэгцээ сургуулийн зургийн багш нарын мэдлэгийг дээшлүүлэх, өсвөр үеийнхэнд мэдлэг олгоход тун санаачлагатай ажилладаг багш.
Ингээд С.Мөнхбаатар багшдаа “АРДЫН ЗУРААЧ” болтугай гэсэн ерөөлийг дэвшүүлье.
Таны амжилтууд сургуулийнхаа 25 жилийн ойд барьсан бэлэг болж байна.