Ph.D, Тэнхимийн эрхлэгч

Г.Гэрэлмаа

ЗААДАГ ХИЧЭЭЛҮҮД

  • Орчин цагийн монгол хэл
  • Монгол хэл бичиг найруулга зүй
  • Орчин цагийн хэл шинжлэл
  • Монгол хэлний хэл зүйн онол
  • Танихуйн хэл шинжлэл

БОЛОВСРОЛ

  • 2018 МУБИС, Хэл шинжлэлийн доктор 
  • 2005 МУБИС, Хэл шинжлэлийн магистр
  • 2003 МУБИС, Монгол хэл, уран зохиолын багш 
  • 1991 Багшийн сургууль, Бага ангийн багш, хүүхдийн аргазүйч 

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ

  • 2020-оос   ОУУБИС, багш, тэнхимийн эрхлэгч
  • 2019-2020 БНХАУ-ын Хөлөнбуйрын Их сургуулийн Монгол судлалын сургуульд судлаач багш
  • 2005-2018 ОУУБИС, багш, тэнхимийн эрхлэгч
  • 1994-2005 Нийслэлийн 57-р сургуульд багш
  • 1991-1993 Булган аймгийн 1-р 10 жилийн сургуульд багш

СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛ 

  • Монгол хэл шинжлэл
  • Танихуйн хэл шинжлэл

ГОЛЛОХ БҮТЭЭЛҮҮД

А. Нэг сэдэвт зохиол:

  • “Таван хошуу малд холбогдох монгол сэтгэлгээ, үнэлэмжийн судалгаа” (Зүйр, цэцэн үг, оньсогын жишээгээр), Хэл шинжлэх ухааны доктор (Ph.D.)-ын зэрэг хамгаалсан эрдэм шинжилгээний нэг сэдэвт зохиол, 2018-02-12

Б. Ном, сурах бичиг, бусад бүтээл:

  • “Таван хошуу малын талаарх зүйр цэцэн үгэнд туссан монгол хэл, соёл-сэтгэлгээний онцлог”, Уб., 2005, 3,3хх.
  • “Монгол хэл аялгууны байршлын зураг”, хэл шинжлэлийн атлас, Ж.Санжаа, Г.Батзаяа нарын хамт, Уб., 2006
  •  “Монгол хэл-11” сурах бичиг, Б.Пүрэв-Очир, А.Цог-Очир, Ж.Гэрэлмаа нарын хамт, Уб., 2006, 18хх.
  • “ОЦМХ-ний мэргэжлийн хичээлийн тестийн хураангуй”, Улаанбаатар дээд сургуулийн Монгол судлалын тэнхимийн багш нарын хамтын бүтээл, Уб.,2009, 120т.
  • “Эх хэлний соёл, хэрэглээ”, Г.Батзаяа, Д.Оюунцэцэг нарын хамт, Уб., 2011, 2013,
  • “Орчин цагийн монгол хэлний үгзүйн бүрэн задлал”, Уб., 2012, 2013.
  •  “Эх хэлний соёл, хэрэглээ”(Нэмэн засварласан II хэвлэл), Г.Батзаяа, Д.Оюунцэцэг нарын хамт, Уб., 2013, 198т.
  • “Монгол хэл бичиг, найруулгазүй”, Г.Батзаяа, Д.Оюунцэцэг нарын хамт, Уб., 2016, 2019

В. Олон улсын хуралд хэлэлцүүлсэн илтгэл:                                              

  • “Таван хошуу малын тухай зүйр үг дэх хүнчлэх монгол сэтгэлгээний онцлог”, АНУ-ын нийслэл Вашингтон хот, “Орчин цагийн Монгол – Нэгэн зууны товчоон” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, 2011-05 сар 6-8
  • “Ардын аман зохиолд эр хүний шинж, төлөвийг адуутай жишин адилсуулсан (ассоциаци) сэтгэлгээний онцлог”, Монгол улс, Улаанбаатар хот, МУБИС., “Монгол судлалын шинэ эрин” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал, 2017-03 сарын 24-25
  • “Бичиг, сэтгэлгээ хоёрын харилцан хамаарлын асуудалд”, БНХАУ, Эрээн хот, “Нэг бүс, нэг зам” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хоёрдугаар их хурал,  2018-6 сарын 21-23
  • “Монгол хэлний тос хэмээх үгийн танихуйн утга”, Монгол улс, Улаанбаатар хот, МУБИС., “Монгол судлалын шинэ эрин 2019” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал, 2019-03 сарын 22-24
  • “Эмэгтэй хүн ба малын шинж, төлөвийг уялдуулан холбох сэтгэлгээний онцлог”, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баарин Зүүн хошуу,  “The First International Symposium on Mongolian Studies of China, Mongolia and Russia” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал, 2019.10 сарын 12-14

Г. Олон улсын Эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл:

  • “Ямааны нэр бүхий оньсогон дахь хэл соёл, сэтгэлгээний онцлог”, “Монгол хэл бичиг” сэтгүүл (ISSN 1004-1761 индекстэй), БНХАУ-ын ӨМӨЗО-ы Монгол хэл бичгийн хүрээлэн, №6, 2009
  • “Таван хошуу малын тухай зүйр цэцэн үгэн дэх хүнчлэх монгол сэтгэлгээний онцлог”, АНУ-ын Вашингтон дахь Монгол соёлын төвийн эрдэм шинжилгээний сэтгүүл (индексгүй), №05, info@mongolcc.org вэб сайт, 2011 он
  • “Орчин цагийн монгол хэлний үйлээс нэр үг бүтээх -лт дагаврын хэрэглээ”, “Монгол хэл бичиг” сэтгүүл (ISSN 1004-1761 индекстэй), БНХАУ-ын ӨМӨЗО-ы Монгол хэл бичгийн хүрээлэн, №02, 2012 он
  • “Монгол ардын зүйр цэцэн үгэнд хүнийг малтай жишин зүйрлэсэн эерэг, сөрөг үнэлэмжийн тухай”, -“Монгол хэл бичиг”, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Монгол хэл бичгийн хүрээлэн, №8, Хөх хот, 2013, 49-55т., /ISSN:1004-1761/
  • “Монгол ардын зүйр цэцэн үг, оньсогод адууны явдлыг дүрсэлсэн нь” БНХАУ-ын ӨМӨЗО-ны Монгол хэл бичгийн хүрээлэн, №1, Хөх хот, 2016, 53-59т., /ISSN:1004-1761/
  • “Бичиг, үндэсний сэтгэлгээ хоёрын харилцан хамаарлын асуудалд”, The Second One Road Forum for International Science and Technology Exchange, PROCEEEDINGS, Erenhot, China, 2018 June 6, page 256-260
  • “Эмэгтэй хүн ба бод малын шинж төлөвийг уялдуулан холбох сэтгэлгээний онцлог”, -“Өгүүллийн түүвэр”, Дундад, Монгол, Оросын Монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний их хурал, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баарин зүүн хошуу, 2019.10
  • “Эмэгтэй хүн ба малын шинж төлөвийг уялдуулан холбох монгол сэтгэлгээний онцлог”, “Монгол хэл бичиг” сэтгүүл БНХАУ-ын ӨМӨЗО-ны Үндэсний хэрэг эрхлэх зөвлөл, ӨМӨЗО-ны Монгол хэл бичгийн ажлын зөвлөлийн, №1, Хөх хот, 2020, 37-42т., /ISSN:1004-1761/
  • “Монгол хэлний хэлц нэгжийн далд бүрдүүлбэр утгыг тайлбарлах тухайд”, “Монгол хэл бичиг” сэтгүүл БНХАУ-ын ӨМӨЗО-ны Үндэсний хэрэг эрхлэх зөвлөл, ӨМӨЗО-ны Монгол хэл бичгийн ажлын зөвлөлийн, №5, Хөх хот, 2020,   ., /ISSN:1004-1761/
  • “Үхрийн гадаад шинж, төрх байдлыг уялдуулан холбох монгол сэтгэлгээний онцлог, (Зүйр, цэцэн үг, оньсогын жишээгээр)”, “Монгол хэл бичиг” сэтгүүл БНХАУ-ын ӨМӨЗО-ны Үндэсний хэрэг эрхлэх зөвлөл, ӨМӨЗО-ны Монгол хэл бичгийн ажлын зөвлөлийн, №8, Хөх хот, 2020, ., /ISSN:1004-1761/
  • “Хэлний нэгжийг танихуйн үүднээс судлан тайлбарлах тухайд”, Хөххот Үндэстний дээд сургуулийн “Өгүүллийн түүвэр”, Бээжин Үндэстний хэвлэлийн хороо, 2020

ОРОЛЦОЖ АЖИЛЛАСАН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮД:

  • Сурагчийн толь бичиг” УБИС-ийн Монгол судлалын төв, Монгол судлалын тэнхимийн хамтарсан төсөл, Уб., 2010-2014 он
  • “Монгол улсын монгол хэл ба БНХАУ-ын өвөрмонголчуудын өргөн хэрэглээний үгийн харьцуулсан толь бичиг” БНХАУ-ын Бээжин хотын Үндэстний Их сургууль, МУ-ын БШУЯ, МУБИС, МУИС, УБИС-ийн хамтарсан төсөл, 2012-2014
  • “Монгол судлал Хэнтий аймагт” Зүүн хойд Азийн түүх судлалын хүрээлэн, ОУУБИС-ийн хамтарсан монгол хэл, түүх, соёл судлалын төсөл, 2014
  • “Ар, өвөр монголын хэл аялгууны харьцуулсан судалгаа” Монгол улс дахь аялгуудын үгийн сангийн  хэсэг, Хөх хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Өвөр Монголын Багшийн их сургууль, МУБИС-ийн эрдэмтэдтэй хамтран гүйцэтгэж буй Дундад улсын нийгмийн шинжлэх ухааны суурь мөнгөний төсөл №18BYY194
  • “Монгол үндэстний хэл соёл, ёс заншлын судалгаа”, БНХАУ-ын Хайлаар хот. Хөлөнбуйр их сургуулийн Монгол судлалын сургуулийн суурь төсөл, 2019-2020

Гадаадад урилгаар  уншсан лекц:

  • “Монгол хэлийг танихуйн хэл шинжлэлийн үүднээс судлах нь”, БНХАУ-ын ӨМӨЗО, Хөх хот, Өвөр Монголын Их Сургууль, 2019.10.10
  • “Монгол хэлний таван хошуу малтай холбоотой хэлц нэгжийг танихуйн үүднээс судлах нь”, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххот Үндэсний дээд сургуулийн Монгол судлалын дээд сургууль, 2019.10.17