ЗААДАГ ХИЧЭЭЛҮҮД
- Эрүүгийн эрх зүй
- Криминологи
- Криминалистик
- Экологийн эрх зүй
БОЛОВСРОЛ
- 1986-1991 НАХЯ-ны Цагдаагийн дээд сургуульд эрх зүйн бакалавр
- 2010-2011 Цагдаагийн академид хууль зүйн магистр
- 2015 ХСИС-д “Хууль бусаар ан агнах гэмт хэргийг мөрдөн байцаах, урьдчилан сэргийлэх онол арга зүйн асуудал” сэдвээр хууль зүйн ухааны доктор хамгаалсан.
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ
- 1991-1993 ЗХХБ-ын 417-р ангид төлөөлөгч
- 1993.02-2002.04 Цагдаагийн ерөнхий газрын УМБГ-т мөрдөн байцаагч
- 2002.04-2004.04 Цагдаагийн ерөнхи йгазрын Нийслэлийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч
- 2004.04-2008.03 Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх газарт ахлах хэрэг бүртгэгч
- 2008.03-2012.12 Цагдаагийн ерөнхий газрын Нийслэлийн цагдаагийн газарт улсын ахлах мөрдөн байцаагч
- 2012.12-2013.07 ХСИС-д тэнхимийн эрхлэгч
- 2015.09.2019.10 ДХИС-д хүрээлэнгийн захирал
- 2020.01 сараас ОУУБИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн тэнхимийн дэд профессор, ОУУБИС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга
МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛСЭН БАЙДАЛ
- 2007 Байгаль хамгаалал, АНУ
- 2013 Багшлах мэргэшил, МУБИС
СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛ
- Экологи, байгаль хамгаалал
ГОЛЛОХ БҮТЭЭЛҮҮД
- М. Эрдэнэбаяр. Байгаль хамгаалах журрмын эсрэг гэмт хэргийг илрүүлэх, шалгахад анхаарах зарим асуудал. УБ. 2010
- Монгол Улсын эрүүгийн эрх зүйн тусга анги. Сурах бичиг (хамтын бүтээл). УБ. 2013
- Ногоон ном. Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийг илрүүлж, шалгах зарим асуудал. УБ.2009
- Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх аргачлал, эрх зүйн орчин. Гарын авлага (хамтын бүтээл). УБ. 2011
- Монгол Улсад сонгууль зохион явуулахтай холбоотой үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлийг шалгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ (хамтын бүтээл). УБ. 2016
- Хууль бусаар ан агнах, амьтны эд эрхтэн худалдаалах гэмт хэрэг. Гарын авлага. УБ. 2017
- Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх, хянан шийдвэрлэхэд анхаарах асуудлууд. Гарын авлага (хамтын бүтээл). УБ. 2019
ОРОЛЦОЖ АЖИЛЛАСАН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮД
- М.Эрдэнэбаяр болон бусад (судалгааны багийн гишүүн). Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл. “Монгол Улс дахь Гэмт хэргийн цагаан ном 2019” .УБ. 2020
- М.Эрдэнэбаяр болон бусад (судалгааны багийн гишүүн). Монгол Улсын зам тээврийн ослын “Хар цэг”-ийн судалгаа. Тээврийн цагдаагийн газар. УБ. 2020.