Sc.D. Профессор, Академич

Ж.Болдбаатар

БОЛОВСРОЛ:

  • МУИС-ийн түүхийн салбар, Москвагийн Нийгмийн Ухааны Академийг олон улсын харилцааны чиглэлээр төгссөн.
  • 1979 онд академид түүхийн ухааны дэд эрдэмтэн
  • 1991 онд түүхийн ухааны докторын зэрэг

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ:

  • 1991-2012 он хүртэл МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр тус тус сонгогдож, томилогдон ажиллаж, төрийн дээд байгууллагад 20 шахам жил алба хааж байсан. 
  • МУИС, Намын дээд сургууль, Шихихутуг их сургууль, ОУУБИС, ШУТИС-д 47 жил багшилж, хичээл зааж ирсэн.

Голлох бүтээлүүд:

Монголын орчин үеийн түүх, Монгол улсын төр эрхзүйн түүх, улс төрийн түүх, түүхэн хүн судлалын чиглэлээр голчлон ажиллаж, ном, товхимол 70 шахмыг, хамтын бүтээл 50 гаруйд оролцож, судалгааны өгүүлэл 180, сурталчилгааны өгүүлэл 110-ыг тэрлэн, шавь нар, хамтран зүтгэгчдийнхээ 131 номыг хянан нягталж, өмнөх үг бичжээ. Тэр бээр уран сайхны хоёр, баримтат киноны 40 шахам зохиол, сценари бичиж, дэлгэцнээ гаргасан байна. Бүтээлүүд нь Орос, Англи, Герман, Хятад, Япон, Солонгос, Унгар, Чех зэрэг хэлээр хэвлэгджээ.