Доктор, дэд профессор

Ю.Бадамханд

ЗААДАГ ХИЧЭЭЛҮҮД

  • Эрүүгийн эрх зүй
  • Эрүүгийн процессын эрх зүй
  • Гэр бүлийн эрх зүй

БОЛОВСРОЛ

  • 1982-1986 ЗХУ-ын Эрхүүгийн УБДС
  • 2000-2003 МУИС-ийн ХЗС-д эрх зүйч мэргэжлээр бакалавр
  • 2009-2012 ОХУ-ын ДЯЯ-ны Москвагийн их сургуульд магистр
  • 2013 ОХУ-ын ДЯЯ-ны Москвагийн их сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ

  • 1986-1987 онд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын НХХХЭ-н тасагт төлөөлөгч
  • 1987-2001 онд СБД-ийн Цагдан сэргийлэх хэлтэст хүүхдийн төлөөлөгч, хүүхдийн байцаагч, хүүхдийн ахлах байцаагч
  • 2001-2007 онд ЦЕГ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэст ахлах байцаагч
  • 2007-2009 онд ЦЕГ-ын хүний нөөц, сургалтын хэлтэст ахлах байцаагч
  • 2009-2012 онд ОХУ-ын ДЯЯ-ны Москвагийн их сургуульд адъюнкт
  • 2013-2019 онд ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимд тэнхимийн эрхлэгч, СБЗГ Ахисан шатны хөтөлбөрийн менежер, Хууль сахиулахуйн удирдлагын  академид Цагдаагийн удирдлага, стратегийн профессорын багийн дэд профессор
  • 2020 оноос ОУУБИС-ийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч
  • 2021.04.05 ОУУБИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал

МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛСЭН БАЙДАЛ

  • 2003 Хүүхдийн эрх, Филиппин улс (НҮБ)
  • 2005 Хүүхэд хамгаалал, Тайланд улс (НҮБ)
  • 2008 Төрийн удирдлага, Удирдлагын академи
  • 2016 Гэр бүлийн хүчирхийлэл, АНУ (IDLO)
  • 2016-2018 Гэр бүлийн хүчирхийлэл, ХЗЯ (IDLO)
  • Мэргэшүүлэх сургалтууд

СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛ  

  • Эрүүгийн эрх зүй
  • Криминологи

ГОЛЛОХ БҮТЭЭЛҮҮД

  1. Нэг сэдэвт зохиол ном, сурах бичиг, бусад бүтээл – 6
  2. Эрдэм шинжилгээний өгүүлэл – 42

ОРОЛЦОЖ АЖИЛЛАСАН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮД

  • Цагдаагийн хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, шударга, тэгш, хараат бус байх хэмжүүр бий болгох талаар дүгнэлт гаргах (багийн гишүүн). ЦЕГ, ХСИС. 2015.
  • Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны онцлог, эрх зүйн зохицуулалтын олон улсын жишиг хандлага”судалгаа (багийн гишүүн). ЦЕГ, ХСИС. УБ. 2015.
  • Монгол Улс дахь жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх: Хууль зүйн салбарын чадавхийг бэхжүүлэх” төслийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг (багийн гишүүн). ХЗДХЯ. 2016.
  • Нийслэлийн цагдаагийн байгууллагын хоногийн нөхцөл байдлын мэдээ танилцуулах рапорт ярианы өнөөгийн байдал хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг тодорхойлох, үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх санал зөвлөмж боловсруулах хэрэгцээний судалгаа (багийн гишүүн). НЦГ, ХСИС. 2016.
  • Жендерт суурилсэн хүчирхийлэл. Хууль сахиулах салбарын алба хаагчдыг чадваржуулах сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг. (ХСИС-ийн ажлын хэсгийн ахлагч). ХЗЯ, IDLO. 2016
  • Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй дүрэм, журам хүний эрхийн зарчимд нийцсэн байдал (багийн ахлагч).  Нээлттэй нийгэм хүрээлэн, ХСИС. 2016.            
  • Насанд хүрээгүй хүмүүсээс болон хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл (багийн ахлагч). ЦЕГ, ХСИС. 2017.
  • Хууль сахиулах, аюулгүй байдлын салбарын удирдах ажилтны сургалтын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох судалгааг хийж сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэх, санал зөвлөмж боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг (гишүүн). ХСИС. Хууль сахиулахын удирдлагын академи. 2018.
  • “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаа” хичээлийн хөтөлбөрт үнэлгээ хийх (багийн ахлагч). ХСИС. 2018.